Нүүр хуудас #1 Oнцлох мэдээ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Нийгмийн даатгалын байцаагчдын бүсийн сургалт манай аймагт энэ сарын 11-нд болж өнгөрлөө. Сургалтад Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, аймгийн НДХ-ийнхэн хамрагдсан байна. Сургалтын зорилго нь нийгмийн даатгалыг шинэчлэх ажлын хүрээнд зохион байгуулагджээ. Энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын чадавхийг сайжруулах, харилцагчидтай ажиллах харилцааг сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх арга замыг сургалтын явцад заасан байна. НДЕГ-ын дэргэдэх ЭМДГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Нийгмийн даатгалын шинэчлэл” төслийн хүрээнд явагдсан уг сургалтийн эхнийх нь Дарханд, 2 дахь удаагийнх нь ийнхүү манай аймагт явагдлаа.