Нүүр хуудас Mэдээлэл Фото, Видео мэдээлэл

Аймаг орон нутгаас МСҮТ-г дэмжин ажиллана

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр нар Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв дээр ажиллаж сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.Барилгын мэргэжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг уг сургуульд одоогоор 30 гаруй багш 300 гаруй оюутан сурагчид барилгын болон оёдлын чиглэлээр суралцаж байгаа юм.Аймаг хотын удирдлагууд тус сургуулийн багш ажилчидтай уулзаж аймаг орон нутгийн өнөөгийн байдлын талаар танилцуулахын хамт мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа багш нар маань мэргэжлийн өндөр зэрэг чадвартай ажилтанг бэлтгэхийн хамт хүүхдийн хүмүүжилд анхаарлаа хандуулж ерөнхий мэдлэгийн чанарт анхаарах талаар ярилцлаа.Мөн цаашдаа тус сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийсэн юм.Энэ үеэр тус сургуульд сургалтын тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.