Нүүр хуудас Mэдээлэл Цаг үе, Үйл явдал

Оны тэргүүний багш Дорнод аймгаас төрлөө

Picture4Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн бага боловсролын багш Очирбатын Мөнхгэрэл Монгол улсын 2015 оны “Оны шилдэг багш” –аар шалгарлаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Улс, аймаг, нийслэлийн “Оны тэргүүний багш” шалгаруулах болзол, түүнийг дүгнэх аргачлал”-ыг үндэслэн жил бүр “Оны тэргүүний багш” шалгаруулж хүүхэд бүрийг хөгжүүлж буй тэргүүн туршлагыг олон нийтэд сурталчилдаг журамтай. Багш О. Мөнхгэрэл нь Боловсролын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа. Мэргэжлийн Тэргүүлэх, Боловсролын удирдлагын магистр зэрэгтэй багш юм.