Нүүр хуудас Mэдээлэл Фото, Видео мэдээлэл

Нийгмийн даатгалын хэлтсээс “Нийгмийн даатгалд даатгуулагчдыг үо, хх, мшө-өөс урьдчилан сэргийлж, тэдний хабэа-г хангах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

Даатгуулагчийг ахуйн болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар тэдний тэтгэвэр, тэтгэмж авах хандлагыг урамшуулах бус ажил хөдөлмөр эрхлэгч, бүтээлч Монгол хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг хамгаалан сайжруулахад чиглэгдсэн НДҮЗ-ийн 2013 оны 39 дүгээр тогтоолын дагуу Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөр сургалтын төвтэй хамтран “Нийгмийн даатгалд даатгуулагчдыг ҮО, ХХ, МШӨ-өөс урьдчилан сэргийлж, тэдний ХАБЭА-г хангах нь” сэдэвт сургалтыг 2 өдрийн турш ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 3 хувиар төлдөг эрсдэл өндөртэй нийт 60 гаруй ажил олгогч нарт болон ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд зохион байгууллаа.

Энэ хүү сургалт нь тус аймагт 2015 оны 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын хамруулан зохион байгуулсан “Даатгуулагчийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт сургалт, зөвлөлдөх уулзалтын үргэлжилэл болгон зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Энэ үеэр үйлдвэрлэлийн ослын даатгалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, ҮОМШӨ-ийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд хувь хүний соёлыг төлөвшүүлэхийн ач холбогдол, шаардлага, OHSAS 18001 стандартыг нэвтрүүлснээр Байгууллагын үнэлэмж, үр ашгийг нэмэгдүүлэх боломж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, түүнтэй холбогдох стандартыг нэвтрүүлэх зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хэлэлцүүлэг зохион байгуулсны үр дүнд хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийг дахин мэргэшүүлэх, давтан сургах, ажлын байранд эргэн орсон тохиолдолд урамшуулах тогтолцоог бий болгох, ослын нэгдсэн мэдээллийн сангийн програм хангамжийг боловсруулах, зохион байгуулсан ажил, үр дүнг талуудад тухай бүр мэдээлэн сурталчилж ажиллах зорилтод хүрсэн.

Дээрх сургалтуудыг шат дараатайгаар зохион байгуулснаар даатгуулагчийг ахуйн болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хурц хордлогын шалтгаан, түүнийг бууруулах арга зам, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хэрэгжүүлэх хяналтын тогтолцоо болон сургалт сурталчилгааг хэрхэн зохион байгуулах талаарх нэгдсэн ойлголтыг ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг 3 хувиар төлдөг ажил олгогч нарт болон ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудад өгч байгаа юм.