Нүүр хуудас Mэдээлэл Цаг үе, Үйл явдал

АЙМГИЙН ОНЫ ЭХНИЙ ХОЁР САРЫН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

1
0

Аймгийн засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс оны эхний хоёр сарын нийгэм эдийн засгийн байдлын мэдээллийг танилцууллаа.
Он гарсаар манай аймагт нийт 338 эх амаржсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 төрөлтөөр илүү байна. Харин хүн амын нас баралт 72  тохиолдол  бүртгэгдсэн нь 1000 хүн  ам  тутамд 0.96 болж өнгөрсөн оныхоос 17 тохиолдлоор буурчээ.  Хоёрхон сарын хугацаанд хорт хавдраар 20 хүн, осол гэмтлээр 9 хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Эмнэлэгүүдэд 2.9 мянган хүн хэвтэн эмчлүүлж, 23.0 мянган ор хоног ашиглажээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд амбулаториор 55.3 мянган хүнд үзлэг хийсэн

 

байна.
Жирэмсэний хяналтад шинээр 455 эх байгаагийн 388  эх  эхний хяналтын 3 сардаа  хяналтад орж   бүртгүүлсэн байна. Халдварт бус өвчлөл 8326 тохиолдол 10000 хүн тутамд  1111.9,  халдварт өвчин  412 тохиолдол 10000 хүн тутамд 82.13  ноогдож  байна. Нийт халдварт өвчний 42.6  хувийг  БЗХӨ  эзэлж байна.
2013  оны 2 дүгээр сарын байдлаар 132  гэмт хэрэг гарч үүний улмаас 10 хүн нас барж, 89.4 сая төгрөгийн хохирол учирчээ. Нийт гарсан гэмт хэргийн 31 хэргийг 19 хүн  согтуугаар үйлдсэн  байна.
Өнгөрсөн  оны мөн үеэс гэмт хэргийн тоо 34 хүнээр өссөн байна.