Нүүр хуудас #1 Oнцлох мэдээ

“ Төрийн үйлчилгээний цахим машин буюу “ ТҮЦ МАШИН”

Шинэчлэлийн Засгийн газраас иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэх ажлын хүрээнд “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ны эхний хэсэг болох 17 машиныг Улаанбаатар хотод суурилуулсан байна.

Уг автомашинаар дамжуулан 10 төрлийн үйлчилгээг иргэд авах боломжтой бөгөөд иргэдийн авсан үйлчилгээ нь албан ёсны баримт бичиг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй юм.

“Төрийн үйлчилгээний цахим машин“ буюу “ТҮЦ МАШИН” нь төрийн бүхий л төрлийн үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Үндэсний татварын албаны 4 төрлийн лавлагаа, Аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг хүргэнэ.

Иргэний бүртгэлийн үйлчилгээ:

Санал хүсэлт, өргөдөл гомдол

Төрсөний бүртгэлийн лавлагаа

Иргэний үнэмлэхний лавлагаа

Оршин суугаа хаягийн тодорхойлолт

Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа  зэргийг авах боломжтой.