Нүүр хуудас Тендер Тендерийн урилга

Халхгол сумын ялалт багт залуус талбай байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгох битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер зарлах өдөр: 2013-07-09

Тендер шалгаруулалтын нэр: Ялалт багт залуус талбай байгуулах

Тендер шалгаруулалтын дугаар: Дорнод Халхгол-2013/07

Дорнод аймгийн Халхгол сумын Үнэлгээний хороо эрх бүхий тендерт оролцогчдоос Ялалт багт залуус талбай байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгохбитүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг 2013 оны 7-р сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 7-р сарын 30-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорнод аймаг, Халхгол сум, 1-р баг, Сумын ЗДТГ-ын байр, Тамгын газрын даргын өрөө, Утас: 88303229, 88924785