Нүүр хуудас Сумд Матад

Матад сумын 08 сарын 08-ны өдрийн мэдээлэл

ЗДТГазрын мэдээлэл:
2013 оны 8-р сарын байдлаар сумын ЗДТГазрын 10 албан хаагчдаас ээлжийн амралтаа авсан ба уг хаагчдын нэрсийг мэдээллийн самбарт байрлуулан иргэдэд ил тод байдлаар хүргэн ажиллаж байгаа байна. Мөн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, тасралтгүй явуулах үүднээс уг амралтаа авсан албан хаагчдын албан үүргийг түр орлон гүйцэтгэхээр албан хаагчид ажил, чиг үүргийг хүлээн авч иргэдэд үйлчилэн ажиллаж байна. Тухайлбал: Засаг даргын ажлын чиг үүргийг-Засаг даргын орлогч, Бичиг хэргийн эрхлэгчийн ажлын чиг үүргийг-Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн, Төсвийн мэргэжилтний чиг үүргийг-Төрийн сангийн төлөөлөгч тус тус орлон үйл ажиллагааг явуулж байна.
2013 оны 07-р сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Матад сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах сумын ажлын хэсэг, Төлөвлөлт хяналтын хорооны бүрэлдэхүүн “Сумын Эдийн Засгийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүйн” сургалтыг ЗДТГазрын мэдээллийн танхимд зохион байгуулж өнгөрүүллээ.
Тус сургалтаар 28 албан хаагч  өндөр настны төлөөлөл 2, оюутны төлөөлөл 1 нийт 31 хүн оролцож сумын алсын хараа, тэргүүлэх чиглэлийг гарган хөгжлийн төлөвлөгөөнд тусгах санал асуулгыг “Сумын хөгжлийн мастер төлөвлөгөөнд иргэдийн оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 90 гаруй иргэдийн оролцуулан зохион байгууллаа.
Нийгмийн даатгалын тасгийн мэдээлэл:
Монгол улсын Их Хурлаар батлагдсан 1990-2000 оны “Ажилласан жил нөхөн тооцох” хуулийн хүрээнд сумын хэмжээнд 709 иргэн хамрагдахаас 2013-оны 08-р сарын 01-ний дотор 384 иргэний материал хүлээн авч боловсруулан 54.2%-тай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн.
2013-оны 08-р срын 01-нд 2013 оны 7-р сарын мэдээг болон 08-р сарын тэтгэврийн хэрэгцээ 24074523 төгрөгний захиалгийг Нийгмийн даатгалын хэлтсийн Ерөнхий нябо Д.Байгалмаад өгч 29 хүний эрүүл мэндийн даатгалын дэвтэр бөглөж дэвтэр нээж үйлчиллээ.
Сургууль, Соёл, Цэцэрлэг, Төрийн банк зэрэг 4-н байгууллагын НД-7,8 тайланг шалгаж хүлээн авсан бөгөөд 6 даатгуулагчийн Хөдөлмөрийн чадвар алдалтийн хуудасны материал хүлээн авлаа.
Мал эмнэлэг үржлийн тасгийн мэдээлэл:
Тус сумын хэмжээнд бог малын угаалгын ажлыг 08-р сарын 5-ны өдрөөс эхлүүлээд байна.  Нийт 5 багийн 56250 бог мал угаахаас 4331 одоогоор хамруулаад байна.
Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтууд хийгдсэн.  Үүнд:
Цусан халдвартын вакцин 4000 бод, 11000 бог, дуут халдвар 7000 үхэр, ДХХ 13000 бог, галзуу 4000 бод,  5000 бог, шөвөг яр 9000 бог, сахуу  6000 бод тус тус хамрагдаад байна.
2013 онд сумын хэмжээнд бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг 07-р сарын01-нээс 08-р сарын 1-ний хооронд зохион байгуулж 4 багийн 4 өрхийг түр ажлын байраар хангаж үлийн цагаан оготонын үлийг утах, ус цутгах, занга, конус тавьж шувууны суултуур, үүр засах зэрэг аргыг хэрэглэн тэмцэж ажиллаа.

k4
Монгол улсад Мал Эмнэлэг Үржлийн алба үүсэн байгуулагдсаны 90н жилийн ойн баярыг сумын хэмжээнд 2013 оны 08-р сарын 23ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна.  Ойн баярт Матад суманд ажиллаж амьдарч байсан үе үеийн малын эмч, мал зүйч нарыг урьж оролцуулахаар хөтөлбөрт төвлөгөөг боловсрууллаа.
Эрүүл мэндийн төвийн ажлын тайлан:
Эрүүл мэндийн төв нь 8-р сарын эхний 7 хоногийн байдлаар амбулаторийн үзлэгийг 24 хүнд хийснээс урьдчилан сэргийлэх үзлэгийг 12 хүнд, идэвхтэй үзлэгийг 4 хүнд, дуудлагаар 8 хүнийг тус тус эмчилгээ зөвлөгөө өгсөн байна.
Больницод 8 хүнийг хэвтүүлэн эмчилснээс өндөр настан 1 хүнийг гэрээр эмчлэн сувилсан, мөн хавдарын хөнгөвчлөх эмчилгээнд 1хүнийг хэвтүүлэн эмчилж байна. 4 хүүхдэд товлолын вакцин тарьсан ба 10 хүүхдийг жинлэж зөвлөгөө өгсөн. Эргэлтийн эмийн сан нийт 30 хүнд 180700 төгрөгний эмээр үйлчилсэн. ММСС-ын “Эрүүл мэнд” төслөөр хэрэгжиж буй хөх умайн хүзүүний өмөнгийн илрүүлэг үзлэгийг 12 хүнд хийн ажиллалаа.
Соёлын төвийн мэдээлэл:
Соёлын үйлчилгээний хуваарийн дагуу оюутан залуучуудын дунд “5 секунд” хөгжөөнт тэмцээн, цэнгээнт диско бүжгийг 2 удаа явуулан 3-5 азтай үзэгчийг шалгаруулан урамшуулан, өөрийн орлогын төлөвлөгөөг 60%-иар биелүүлэн ажиллаж байна.
Номын сангийн үйлчилгээ тогтмолжин уншигч 40, ирэгсэд 217 байна. Уншигчдад 386ш ном, 81 ш хэвлэлийн тус тус олгон ажиллаж байна. Улсын бүртгэл мэдээллийн санд Соёлын өвийн бүртгэл 2ш-ийг хийж явууллаа.
Соёлын төвийн дэргэд бүжгийн болон бий биелгээний зуны сургалтанд нийт 14 сурагчид хамрагдан тогтмол хичээллэж байна.
Иргэний бүртгэлийн чиглэлээр:
•    08 дугаар сарын байдлаар шинээр төрсөн 43 хүүхэд бүртгүүлж  төрсний гэрчилгээг авсан.
•    Үрчлэлт -5 хүүхэд хийсэн.
•    Овог нэр өөрлөлт -27 иргэн
•    Эцэг тогтоолт хийлгэсэн- 1 иргэн
•    Гэрлэлтээ батлуулсан- 9 иргэн
•    Гэр бүлээ цуцлуулсан- 2 иргэн
•    Нас барсны бүртгэл- 8 иргэнийг бүртгэсэн
•    Шилжиж явсан- 15 иргэн
•    Шилжиж ирсэн- 10 иргэн
•    Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 39 иргэн тус тус байна.
Цахим үнэмлэхээ гээгдүүлсэн 6 иргэн тус тус цахим үнэмлэхээ авсан байна. Мөн Иргэний бүртгэл дээр зөрчилтэй байсан 140 гаруй хүүхдүүдийн зөрчлийг арилгаж хүний хөгжлийн сангаас олгож буй мөнгөнд  оруулаад байна.
Сумын хэмжээнд хүүхдийн бичиг баримтын зөрчил арилгалт-90%-тай явагдаж байна.

Цэцэрлэгийн үйл ажиллагаа:
Матад сумын цэцэрлэг нь хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд  сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалт зохион байгуулж тэдний эцэг эх, асран хамгаалагчид мэргэжлийн туслалцаа үзүүлнэ гэсэн СӨБ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 45 хүүхдэд гэр цэцэрлэгийн хувилбарт сургалтаар   сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх  зорилт тавин ажилласан.

k3

Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бүх багийн СӨБ-д хамрагдаж чадаагүй хүүхдийн судалгааг гаргаж багийн дарга нарын сургалтанд танилцуулсны зэрэгцээ гэр цэцэрлэг ажиллуулах талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан. Жаргалант, Түмэнхаан, Баянхангай багийн иргэд нийтийн хуралд сургуулийн өмнөх боловсролын талаар төр, засгаас баримталж буй бодлого шийдвэр,  орон нутагт гэр цэцэрлэг ажиллуулах түүнд хүүхдээ хэрхэн хамруулж  сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хэрхэн авч болох талаар мэдээлэл өгсөн.
k2

2013 оны 7 дугаар сард Жаргалант багийн төвийг түшиглэн гэр цэцэрлэг ажиллуулж багийн 17 хүүхдийг хамруулан  сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг  үзүүлсэн. Үүнд багийн малчин иргэд идэвхитэй оролцож өөрсдийн боломжит зүйлээр тусалж дэмжиж ажилласан ба хүүхдээ гэр цэцэрлэг хамруулж, сурч мэдсэн зүйлийг нь бахархан ярьж, талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Сургалтын төгсгөлд малчин эцэг эхчүүдийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хүүхдийнх нь бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, сурч мэдсэн зүйлийг эцэг эхчүүдэд тайлан тавьж үзүүлэх сургалт сургалт зохион байгуулсан.
k1

2013 оны 7 дугаар сарын 25 наас Баянхангай  багийн 7 хүүхэд, Түмэнхаан багийн 8 хүүхдийг хамруулсан 15 хүүхэдтэй гэр цэцэрлэгийг Түмэнхаан багт зохион байгуулж одоогоор сургалт амжилттай явагдаж байна.
Мөн Мэнэн багт 10 хүүхэдтэй гэр цэцэрлэг 7 дугаар сард амжилттай ажилласан. Ингээд сумын хэмжээнд 42 хүүхдийг гэр цэцэрлэгийн хувилбарт сургалтанд амжилттай хамруулаад байна. Ингэснээр хамран сургах тойргийн нийт хүүхдийн 20.3 хувийг гэр цэцэрлэгийн хувилбарт сургалтанд хамруулаад байна. Гэр цэцэрлэгийн цэцэрлэгийн хувилбарт  сургалт зохион байгуулах зорилтоо 93.3 хувиар биелүүлээд байна.