Нүүр хуудас #1 Oнцлох мэдээ

Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн маргааш болно

Жил бүр Үндсэн хуулийн өдрийг угтан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар эхэлсэн.

Манай аймагт анхан шатны тэмцээнээс шалгарсан шатарчдын хагас шигшээ тоглолт маргааш буюу 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Хэрлэн сумын 8 дугаар сургуульд болно.

Тэмцээнийг гурван үе шаттай явуулдаг бөгөөд анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулсан билээ.

Аймаг тус бүрээс шалгарсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, нийслэлээс 18 эрэгтэй, 9 эмэгтэй шатарчин 2018 оны нэгдүгээр сарын 6-7-нд Төрийн ордонд болох Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох юм.

Тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог бөгөөд энэ жил шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгохоороо онцлог аж.