Нүүр хуудас Mэдээлэл Цаг үе, Үйл явдал

Зүүн бүсийн үйлдвэрлэлийн хоршоологчдын сургалт боллоо

“Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хоршооны хөгжил” зүүн бүсийн сургалт семинар 2013 оны 10 сарын 14,15ны өдрүүдэд Чойбалсан хотод боллоо.

Сургалт семинарын ерөнхий зохион байгуулагч нь Хөдөлмөрийн Яам, Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбоо бөгөөд, аймагт  Хөдөлмөрийн хэлтэс, ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, ХХААЖДҮГ хамтран зохион байгуулсан.

Тус сургалт семинарт Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн хоршоо болон ахуй үйлчилгээний үйлдвэрлэл эрхлэгч 50 орчим хүн оролцож, өнөөгийн хоршооны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам , төрийн болон ТББ-уудын хамтын оролцоо, хоршооны ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэж, харилцан ярилцаж санал бодол, туршлагаа солилцож ажилласан нь тус сургалтын онцлох ач холбогдол байлаа.