Нүүр хуудас Mэдээлэл Цаг үе, Үйл явдал

Дорнод аймгийн 2013 оны эрүү хэв журмын нөхцөл байдлын танилцуулага

1. ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ
Дорнод аймгийн Цагдаагийн газар  2013 оны   хугацаанд гэмт хэрэг, зөрчлийн талаар иргэд албан тушаалтаны ирүүлсэн 7749 гомдол мэдээлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн 7487 буюу 97 хувийг хуулийн дагуу шийдвэрлсэнээс 6229 буюу 83,2 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэж одоо  99 өргөдөл гомдолын үлдэгдэлтэй байна.
Хүлээн авсан гомдол мэдээлэлийн тоо урьд оноос 32,3 хувь /1895 гомдол мэдээлэлээр /  өссөн байна.  Гомдол мэдээлэлийг өнгөөр нь авч үзвэл: Хүний амь нас хохирсон 103, Бусадын бие махбодид гэмтэл учруулсан 622, Хүчиндэх 29, Бусадын эд хөрөнгө хулгайлсан 966, Иргэдийн өмчийн хулгай 577, Малын хулгай 366 , Булаалт 24, Дээрэмдсэн 13, Залилан мэхэлсэн 52, Жижгээр танхайрсан 3336,Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 1520,  Байгаль хамгаалах журмын эсрэг 43, Бусад 779 хүлээн авсан байна.
2.   ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ
Дорнод аймагт 2013 онд  751 гэмт хэрэг үйлдэгдсэн нь урд онтой харьцуулхад 30 хувь 173 хэргээр өссөн байна.
Хэргийн өсөлт бууралтыг  хэргийн өнгөөр авч судалхад:     Бусадыг амиа хорлоход хүргэх  22,2 хувь /2 хэргээр /,  Авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 100 хувь /2 хэргээр/, Хүүхэд хаях, төөрүүлэх гэмт хэрэг 100 хувь /1 хэргээр, Жолоогоо бусдад шилжүүлэх 100 хувь /1 хэргээр/, Хүний эрх, эрх чөлөө алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг 100,0 хувь /2 хэргээр/, Ан агнуурын хууль тогтоомж зөрчсөн 100 хувь /2 хэргээр/, Хээл хахууль авах 100 хувь /1 хэргээр/, Зам тээврийн осолын үед жолооч үүргээ биелүүлээгүй зугтаасан хэрэг 25 хувь /1хэргээр/, Залилан мэхлэх хэрэг 8,3 хувь/ 1 хэргээр/,     буурсан байна.
Хүүхэд гэр бүл, ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 54,5 хувь /6 хэргээр/, Хүнийг санаатай алах хэрэг 25 хувь /1 хэргээр/,   Өмчлөх эрхийн эсрэг хэрэг 387 үйлдэгдсэн нь  40,2 хувь /111 хэргээр/, Бусадын эд хөрөнгө хулгайлах хэрэг 321 үйлдэгдсэн нь  49,3 хувь / 106 хэргээр/, Хувийн  өмчийг хулгайлах хэрэг  149 үйлдэгдсэн нь 98,6 хувь  /74 хэргээр/, Мал хулгайлах хэрэг 170 үйлдэгдсэн нь  53,1 хувь
/ 59 хэргээр/, Хаалсны хулгай 100 хувь /1 хэргээр/, Бусдын биед гэмтэл учруулсан хэрэг 20,3 хувь /35 хэргээр/ , Иргэдийн улс төрийн болон бусад эрх,эрх чөлөөний гэмт хэрэг 100 хувь/4 хэргээр/, Аж ахуй эсрэг гэмт хэрэг 33,3 хувь /1 хэргээр/, Татвар төлөхөөс зайлсхийх 100 хувь /1 хэргээр/, Улсын хилээр эд зүйл нэвтрүүлсэн хэрэг 50 хувь /1 хэргээр/, Хүчиндэх гэмт хэрэг 60 хувь / 6 хэргээр/, Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн 100 хувь /7 хэргээр/, Байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 30 хувь  /3 хэргээр/,Бусдын өмч хөрөнгө завшсан хэрэг   22,2 хувь /2 хэргээр/,Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн хэрэг 39,3 хувь /11 хэргээр/, Бусадыг болгоомжгүй алах 200 хувь /2 хэргээр/, Дээрэмдэх хэрэг 33,3 хувь /2 хэргээр/Хээль хахууль өгөх 100 хувь / 2 хэргээр/ , Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 25 хувь /3 хэргээр/, Хууль  бусаар ашигт малтмал хайх,ашиглах,олборлох  50 хувь /1 хэргээр/,  Захиргааны журмын эсрэг хэрэг  25 хувь /1 хэргээр/,               өсөв
Булаах  хэрэг 4/4, Танхайрах хэрэг 34/34,  Шүүн таслах ажиллагааны эсрэг хэрэг 1/1, /, Албан тушаалын эсрэг гэмт хэрэг 2/2  урд оны түвшинд  үйлдэгдсэн байна.
Бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй байсан 371  хэргээс 217 хэргийг илрүүлж, яллагдагчаар татсан, сэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй  хэргийн илрүүлэлт 58,5 хувьтай байна.
Гэмт хэрэг үйлдсэн газар оронг  авч үзхэд: Аж ахуйн нэгжид 6,2 хувь  үйлдэгдсэн нь  42,4 хувь / 14 хэргээр/, Зочид буудал, баар, ресторанд 3 хувь нь үйлдэгдсэн нь 15,7 хувь /3  хэргээр/  , Иргэдийн гэр, орон сууцанд 25,1  хувь үйлдэгдсэн нь 46,5 хувь /60 хэргээр/,  Бэлчээрт 17,7 хувь нь гарсан нь 29,1 хувь / 30 хэргээр/ ,  Зах, дэлгүүр, ТҮЦ,  худалдааны төвд 3,9 хувь нь үйлдэгдсэн нь 81,2 хувь /13 хэргээр/, Гудамж талбайд 17,1 хувь үйлдэгдсэн нь 6,6 хувь /8 хэргээр/ , тус тус   өссөн үзүүлэлттэй байна.
Төрийн байгууллагад  1,6 хувь нь үйлдэгдсэн нь  14,2 хувь /2 хэргээр/  , Албан байгууллагад нь 0,8 хувь нь гарсан нь 40 хувь/4 хэргээр/ буурсан    байна.
Гэмт хэргийн 30,3 хувь   буюу 228 хэргийг согтуугаар үйлдсэн нь 19,9 хувь /38 хэргээр/  өссөн , 64 хэргийг буюу 8,5 хувийг бүлэглэн үйлдсэн нь 8,6 хувь /6 хэргээр/  буурсан байна.
Бүртгэгдсэн хэргийн  4 хувийг /30 хэргийг/ хүүхэд оролцож үйлдсэн нь 42,8 хувь  /9 хэргээр /, 8,1 хувийг /61 хэргийг/  эмэгтэй хүн оролцож үйлдсэн нь 15 хувь /8 хэргээр/ өссөн, 0,4 хувийг /3 хэргийг/ гэр бүлийн хүчирхийлэлийн хэрэг эзлэж байгаа нь 86,3 хувь/ 19 хэргээр/ буурсан байна.

Untitled
Гэмт хэрэгт  733 иргэн, 8 байгууллага, аж ахуйн нэгж өртөж , Гэмт хэргийн улмаас 2951,0 сая төгрөгийн  хохирол байгууллага, аж ахуйн нэгжид учирч, 29 хүн нас барж, 220 гэмтсэн байна.
Учирсан хохиролын 59,9 хувь буюу 1767,9 сая төгрөгийн хохиролыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 1029,6 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилж учирсан хохиролыг арилгах нөхцөлийг ханган ажиллсанаас  нөхөн төлүүлсэн нийт хохиролын 35,5 хувийг хэрэг бүртгэлт, 62,8 хувийг мөрдөн байцаалтанд төлүүлсэн байна.
Гэмт хэрэгт 725 хүн холбогдсон нь  27,6 хувь /157 хүнээр/ өссөн байна.Сэжигтэн яллагдагчийн   8,5 хувийг  /62 хүн нь /   эмэгтэй хүн  эзлэж байгаа нь 16,9 хувь 9 хүнээр өссөн, 5,5 хувийг  /40 хүн нь/ насанд хүрээгүй хүн эзэлж байгаа нь 60 хувь 15 хүнээр  өссөн байна.
Гэмт хэрэг үйлдэгсэдийн 29,6 хувь  215 хүн нь согтуугаар үйлдсэн нь 25,7 хувь /44 хүнээр/ өссөн, 25,9 хувь  188 хүн нь  бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь  15,3 хувь /25 хүнээр/ өссөн, урьд ял шийтгэгдсэн хүн 14 хэрэгт холбогдсон нь 41,6 хувиар   /10 хүнээр / буурсан байна.
3.ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ИЛРҮҮЛЭЛТ,ШИЙДВЭРЛЭЛТ,
ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Захиргааны эрх зүйн 15562 зөрчлийг илрүүлж , зөрчил гаргасан 14633  иргэн,1 албан тушаалтан, 8 байгууллага аж ахуйн нэгжид 102,3 сая төгрөгийн торгууль ногдуулж, 384 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, нийгмийн хэв журам зөрчсөн, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын  журам зөрчсөн 536 хүнийг шүүгч болон засаг даргын шийтгэврээр баривчилах арга  хэмжээ авхуулав.
Баривчлуулсан хүн 20,4 хувь /91 хүнээр/,  Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан жолооч  4,3 хувь /16 хүнээр/ өссөн байна.
Архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчсөн 7226 хүнийг эрүүлжүүлсэн нь 0,4 хувь /27 хүнээр/  өссөн.
Эрүүлжүүлэгдсэн хүний 5 хувийг /363 иргэнийг/ эмэгтэй хүн эзлэж байгаа нь 10,6 хувь /35 хүнээр/ өссөн,  Насанд хүрээгүй хүүхэд 0,5  хувийг /37 иргэнийг/ эзэлж байгаа нь 50,0 хувь /39 хүнээр/ буурсан  тоон үзүүлэлттэй байна.