Нүүр хуудас #1 Oнцлох мэдээ

3 ихрийн гэр бүлд 2 өрөө байрны түлхүүр гардууллаа

Эрүүл мэндийн газрын дэргэд байгуулагдаж байгаа “Эсэн мэнд амаржихуй”-н зөвлөгөө өгөх кабинетийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус төвийн нээлтийн арга хэмжээний үеэр Дорнод аймагт 21 жилийн дараа төрсөн 3 ихэр хүүхдийг хүлээн авах үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм. Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн н.Баттулга, н.Оюунномин нарын гэр бүл 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 3 ихэр хүүгээр ам бүл нэмж Б.Бат-Орших, Б.Баттүшиг, Б.Батхишиг хэмээх нэр хайрлажээ.

Аймгийн Засаг дарга С.Ганбат түүний Тамгын газар болон Чойбалсан констракшны удирдлагууд хэлэлцэж 3 ихэр хүүд 2 өрөө байрыг зах зээлийн үнээс 5 сая төгрөгөөр бууруулан 73 дугаар байрны 21 тоотийн 2 өрөө байрны түлхүүрийг аймгийн Засаг дарга С.Ганбат, тус компанийн захирал Д.Бас-Эрдэнэ нар өнөөдөр гардуулан өглөө.

Аймгийн ЗДТГ-ын, Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан салбарынхаа агентлаг, хэлтэс албан байгууллагуудыг уриалан орон сууцтай болох асуудлыг нь дэмжиж 30 хувийн урьдчилгаа төлбөрийг нь бүрдүүлэн байртай болох асуудал биеллээ оллоо. Өнөөдрийн үйл ажиллагаанд хандив өргөж аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, БОЭТ, ЭМГ, Боловсролын газар, НДХ, НХҮХ, ХГБХХ, Чойбалсан констракшн, “Мянган сарнай” эмийн сан болон бусад эмийн сангууд, “Итгэл ивээлт” эмнэлэг, ХААН банк, Голомт банк, “Өгөөж нарлаг тал” ХХК, “Түшнээ” ХХК, “Их тал” ХХК, “Дээшлэх нар” ХХК зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд тус арга хэмжээнд оролцож тус гэр бүлд сэтгэлийн мөнгөн хандив өргөлөө.

ихэр

IMG_0863Монголын үрс маш олон болох болтугай.