Нүүр хуудас Mэдээлэл Цаг үе, Үйл явдал

Тахарын 1 дүгээр тойргын алба байгуулагдаж байна

tahaХууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд Тахарын албаны тухай хуулийг батлаж 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийг хариуцсан орон нутгийн 1 тойргийн Тахарын албанд ажиллах  удирдах албан тушаалтанг томилосон байна.  Тус аймгийн 1 тойргийн Тахарын албаны даргаар  хуульч, өмгөөлөгч Батдоржийн Хүрэлсүх томилогдлоо.

АЗДТГ-ын хурлын зааланд 2014-05-27-ны өдөр Тахарын ерөнхий газрын дэд дарга Д.Батсайхан нь Хууль сахиулах байгууллагын дарга удирдлагуудад “Тахарын албаны хуулийн талаар мэдээлэл хийж, тэдний санал асууллагад хариулт өгч ажиллаа.

Тахарын алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

Үүнд: Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чигүүрэг ажиллах юм.