Нүүр хуудас #1 Oнцлох мэдээ

Дорнод аймгийн Улсын сайн малчин, тариаланч тодорлоо

Жил бүрийн Сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай. Шилдгүүдийн нэрс Засгийн газрын хуралдаанаар тодорлоо. Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдыг энэ сарын 24-25-нд Улаанбаатар хотноо урьж, шагналыг нь гардуулах юм байна. Улсын сайн малчин, Улсын тэргүүний фермер, Улсын тэргүүний малчдын бүлэг, Улсын тэргүүний тариаланч, Улсын тэргүүний тариаланч хамт олноор манай аймгаас дараах хүмүүс шалгарчээ.
Улсын  сайн малчин
-Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн малчин Балжиннямын Балдорж, Улсын  тэргүүний тариаланч

– Дорнод аймгийн Баяндун сумын ногоочин Аюушийн Өлзийсайхан,
”Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний малчдын бүлэг”, “Улсын тэргүүний тариаланч”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан малчид, тариаланчид, иргэнийг орон нутгаас нийслэл хотод ирэх, буцах унааны болон хотод байрлуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.