Home Нээлттэй утас 16-06

Цөөн үгээр

Оны эхний 6 сард Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажил идэвхтэй эрж байгаа 347 иргэн бүртгүүлснээс 238 нь ажилд оржээ. Бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 82.4 хувь нь анх удаа ажил хийж байгаа, 6.6 хувь нь дээд болон тусгай дунд боловсролтой, 57.9 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс бөгөөд ажил идэвхтэй эрж байгаа бүртгүүлсэн иргэдийн 65.3 хувь нь 16-34 насны хүүхэд залуучууд байна.




Аймгийн ИТХ-аас баталсан “Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого 2010-2016”-ын хүрээнд хүнийг бүх талаар хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх, дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлал гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг 9 бүлэг бүхий зорилтуудыг агуулсан байна. 2016 он хүртэл баримталж ажиллах цогц бодлогын хүрээнд бүтээн байгуулалт, нийгмийн шинж чанартай олон ажлууд хийгдэнэ. Иймд уг цогц бодлогыг хэрэгжүүлэн ажиллах нь зөвхөн төрийн байгууллагын ажил бус төрийн бус байгуулага, иргэд олон нийт та бидний хамтын ажил байх болно.




Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвөөс НҮБ-ийн Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан орон нутгийн сургууль завсардсан болон сургуульд огт хамрагдаж байгаагүй хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулах, тэднийг ЕБС-ийн зохих ангид эргэн орж суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор манай аймгийн Баян-Уул, Дашбалбар, Баяндун, Хөлөнбуйр сумдад гэр сургуулийн зориулалтаар иж бүрэн тавилгатай таван ханатай гэр олгохоор боллоо.




Ус, цөлжилт хөтөлбөрийн дунд хугацааны төлөвлөгөөг улсын хэмжээнд 2010 оны 9 дүгээр сарын 13-14 боловсруулах бөгөөд 5 бүсд хуваагдаж хөтөлбөрөө боловсруулна. Үүнд: 1. Ховд-101 хүн 2. Даланзадгад-80 хүн 3. Булган -102 хүн 4. Дорнод -72 хүн 5. Дархан Аймгийн засаг даргын орлогч, сумдын засаг даргын орлогч нар, ТХГН, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, МХГ-ын байцаагч, Хөгжлийн бодлогын хэлтэс, ойн анги, ойн хэсэг, төрийн төлөөлөл оролцоно. Зүүн бүсийн хувьд Хэнтий аймгаас 8, Дорнод аймгаас 6, Сүхбаатар аймгаас 6 сум оролцоно. Мөн дархан газрууд бүгд оролцох юм.




Ус, цөлжилт хөтөлбөрийн дунд хугацааны төлөвлөгөөг улсын хэмжээнд 2010 оны 9 дүгээр сарын 13-14 боловсруулах бөгөөд 5 бүсд хуваагдаж хөтөлбөрөө боловсруулна. Үүнд: 1. Ховд-101 хүн 2. Даланзадгад-80 хүн 3. Булган -102 хүн 4. Дорнод -72 хүн 5. Дархан Аймгийн засаг даргын орлогч, сумдын засаг даргын орлогч нар, ТХГН, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, МХГ-ын байцаагч, Хөгжлийн бодлогын хэлтэс, ойн анги, ойн хэсэг, төрийн төлөөлөл оролцоно. Зүүн бүсийн хувьд Хэнтий аймгаас 8, Дорнод аймгаас 6, Сүхбаатар аймгаас 6 сум оролцоно. Мөн дархан газрууд бүгд оролцох юм.


Powered by Kubik-Rubik.de

Цаг хугацаа

Цаг агаар

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас ямар мэдээллийг илүү их авахыг хүсч байна вэ?
 
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр124
mod_vvisit_counterӨчигдөр203
mod_vvisit_counterЭнэ сард1728
mod_vvisit_counterНийт15049
Баннер

Онлайн зочин

Манайд 3 зочид онлайн
Нээлттэй утас 16-06
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 8-р сарын 10, Мягмар гариг, 08:22

 

ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т “Монгол Улсын иргэн эрх зүйн туслалцаа авах эрх”-тэй гэж заан иргэний эрхээ хамгаалуулах, төр, хуулийн байгууллагад хандах эрхийг нь баталгаажуулсан юм. 2006 онд Монгол Улсын Засгийн газраас “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргаж, “Эрх зүйн туслалцааны төв”-үүдийг улсын улсын хэмжээнд байгуулахаар заасан юм. Монгол Улсын Засгийн Газар, НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төсөл, “Нээлттэй нийгэм форум”-ын тусламжтайгаар “Эрх зүйн туслалцааны төв”-ийг ажиллуулж байна.

Эрх зүйн туслалцааны төвийн зорилго:

Эрүүгийн хэрэгтэй холбогдуулан төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлах, эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа явуулахад оршино.

Эрх зүн туслалцааны төвийн үйл ажиллагааны үндсэн чигэлэл:

· Эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх

· Эрүү, иргэн, захиргааны хэрэгт анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгөх

· Эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа явуулах


Эрх зүйн туслалцааны төв нь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байранд байрлана.
Иргэн Таны эрх зөрчигдсөн бол, эсвэл хууль зүйн ямар нэгэн мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй байгаа бол 21606 дугаарын утас болон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байранд байрлах “Эрх зүйн туслалцааны төв”-д хандана уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 09:18