Home Хэлэлцүүлэг

Цөөн үгээр

Оны эхний 6 сард Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажил идэвхтэй эрж байгаа 347 иргэн бүртгүүлснээс 238 нь ажилд оржээ. Бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 82.4 хувь нь анх удаа ажил хийж байгаа, 6.6 хувь нь дээд болон тусгай дунд боловсролтой, 57.9 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс бөгөөд ажил идэвхтэй эрж байгаа бүртгүүлсэн иргэдийн 65.3 хувь нь 16-34 насны хүүхэд залуучууд байна.

Аймгийн ИТХ-аас баталсан “Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого 2010-2016”-ын хүрээнд хүнийг бүх талаар хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх, дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлал гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг 9 бүлэг бүхий зорилтуудыг агуулсан байна. 2016 он хүртэл баримталж ажиллах цогц бодлогын хүрээнд бүтээн байгуулалт, нийгмийн шинж чанартай олон ажлууд хийгдэнэ. Иймд уг цогц бодлогыг хэрэгжүүлэн ажиллах нь зөвхөн төрийн байгууллагын ажил бус төрийн бус байгуулага, иргэд олон нийт та бидний хамтын ажил байх болно.

Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвөөс НҮБ-ийн Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан орон нутгийн сургууль завсардсан болон сургуульд огт хамрагдаж байгаагүй хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулах, тэднийг ЕБС-ийн зохих ангид эргэн орж суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор манай аймгийн Баян-Уул, Дашбалбар, Баяндун, Хөлөнбуйр сумдад гэр сургуулийн зориулалтаар иж бүрэн тавилгатай таван ханатай гэр олгохоор боллоо.

Ус, цөлжилт хөтөлбөрийн дунд хугацааны төлөвлөгөөг улсын хэмжээнд 2010 оны 9 дүгээр сарын 13-14 боловсруулах бөгөөд 5 бүсд хуваагдаж хөтөлбөрөө боловсруулна. Үүнд: 1. Ховд-101 хүн 2. Даланзадгад-80 хүн 3. Булган -102 хүн 4. Дорнод -72 хүн 5. Дархан Аймгийн засаг даргын орлогч, сумдын засаг даргын орлогч нар, ТХГН, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, МХГ-ын байцаагч, Хөгжлийн бодлогын хэлтэс, ойн анги, ойн хэсэг, төрийн төлөөлөл оролцоно. Зүүн бүсийн хувьд Хэнтий аймгаас 8, Дорнод аймгаас 6, Сүхбаатар аймгаас 6 сум оролцоно. Мөн дархан газрууд бүгд оролцох юм.

Powered by Kubik-Rubik.de

Цаг хугацаа

Цаг агаар

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас ямар мэдээллийг илүү их авахыг хүсч байна вэ?
 
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Тоолуур

mod_vvisit_counterӨнөөдөр121
mod_vvisit_counterӨчигдөр203
mod_vvisit_counterЭнэ сард1725
mod_vvisit_counterНийт15046
Баннер

Онлайн зочин

Манайд 4 зочид онлайн
Хэлэлцүүлэг

Аймгийн хэмжээнд согтууруулах ундааны хэрэглээ, архидалтын улмаас хүн амын эрүүл мэнд, нийгмийн амьдралд учирч байгаа хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
Аймгийн хэмжээнд 3 архины үйлдвэр ажиллаж байна. Согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг цэгийн тоо хэт олширсноос хүн ам, ялангуяа хүүхэд, залуучууд оршин суугаа газар болон сургууль, ажлын газраасаа 50-700 метр яваад л хүссэн цагтаа /24 цаг/ согтууруулах ундаа авч хэрэглэх боломжтой байгаа нь хүн амын согтууруулах ундааны хэрэглээ ихсэхэд нөлөөлж байна. Аймгийн хэмжээнд 6 хүнсний бөөний төв, 159 хүнсний дэлгүүр,  7 зоогийн газар, 42 баар, цэнгээний газар согтууруулах ундаагаар үйлчилж байна.

Аймгийн хэмжээнд 345 хүн тутамд 1 дэлгүүр үйлчилгээний газар ноогдож, үүний улмаас архидан согтуурах явдлыг ихсэх, гэмт хэрэг нийгмийн хэв журмын зөрчлийг бууруулах арга хэмжээ доривтой үр дүнд хүрэхгүй байх нэг шалтгаан болж байна.

Архидан согтуурах явдал гэмт хэрэг гарах үндсэн нөхцөл болсоор байна. 2009 оны байдлаар аймгийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 26.9 хувийг буюу хэрэг тутмын нэг хэргийг согтуугаар үйлдэгдсэн байна. Согтуугаар гэмт хэрэг үйлдэгчдийн тоо нийт гэмт хэрэг үйлдэгчдийн дотор 31.9  хувийг эзэлж байгаа нь өмнөх оныхоос 14,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 451 жолоочийг илрүүлж 354 жолоочийн эрхийг хассан байна.
Архидан согтуурснаас учирсан эрүүл мэндийн хохирол жилээс жилд нэмэгдэж, халдварт бус өвчин, осол гэмтэл, хүн амын өвчлөл, нас баралтын зонхилох шалтгаан болж байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 4-5 дахин нэмэгдэж, хүн амын нас баралтын шалтгааны дотор  1 дүгээрт,  хавдар 2 дугаарт орох болсон.

Тус аймагт сүүлийн 9 жилд дунджаар 152 хорт хавдрын өвчлөл шинээр бүртгэгдсэний 68 буюу 44.7 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна.

Аймгийн хэмжээнд хорт хавдрын улмаас 131 хүн нас барж байгаагийн 61 буюу 46.6 хувийг элэгний хорт хавдрын нас баралт эзэлж байна. 

Архинд согтуурсны улмаас архинд гүн хордож болон золгүй байдлаар нас барсан хүний тоо жилээс жилд нэмэгдэж, 2002 онд 10 тохиолдол  байсан бол 2009 онд 22 хүн амь насаа алдсан байна.

Амиа егүүтгэж амь насаа алдаж байгаа хүмүүсийн дотор амиа егүүтгэхдээ архи хэрэглэсэн тохиолдол 2003-2008 онд 10 тохиолдлоос 75 нь ямар нэг хэмжээгээр архийг хэрэглэсэн байсан гэсэн тоо баримт байна.
Сүүлийн үед оюуны хомсдол, уналт таталт зэрэг мэдрэл сэтгэцийн хавсарсан өвчтэй хүүхдүүдийн тоо эрс өсч байгаа нь эцэг эхийн архи хэтрүүлэн хэрэглэх явдалтай шууд хамааралтай ба үр удамд архи хэрхэн нөлөөлдгийг илэрхийлж байна.
Архидан согтуурах нь гэр бүл дэх хүчирхийлэл, гэр бүл салалт, ажил таслалт, сургууль завсардалт болон хүүхэд өсвөр үеийнхний архи ууж, тамхи татах, мансуурах хорт зуршилд автах шалтгааны нэг болж байна.

Аймгийн хэмжээнд 2009 онд гэр бүлийн хүчирхийлэлийн хэрэг 22 үйлдэгдсэн нь 46.6 хувь 7 хэргээр өссөн байна.

Аймгийн оюутан залуучуудын дунд Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн сэтгэц мэдрэлийн тасгаас явуулсан судалгаанд Дорнод дээд  сургууль, ШСТТСургууль, ЕБС-ийн сургуулийн нийт 362 хүүхэд залуучууд хамрагдсанаас 9 наснаас хүүхэд архи хэрэглэж үзсэн тоо баримт гарсан байна.
Архи уун согтуурч биеэ авч явах чадваргүй болсон, хэв журмын зөрчил гаргасны улмаас жилдээ 13000-14000 хүн “эрүүлжүүлэгдэж” байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа нь “эрүүл” болгох, эмчлэх замаар хордлогыг нь тайлах гэдэг утгаар бус харин архидан согтуурч хэвийн бус яваа хүнийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, амь нас, эрүүл мэндээр хохирохоос сэргийлэх зорилгоор эрхийг нь албадан хязгаарлах байдлаар явагдаж байна.  
Иймд аймгийн ГХУСАЗСЗөвлөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс хамтран “Архидан согтуурахтай тэмцэхэд төр, иргэний оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Та бүхэн энэ талаар өөрсдийн санал бодол, сэтгэгдлээ  бидэнд илгээнэ үү.

“Архидан согтуурахтай тэмцэхэд төр, иргэний оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг

Та бүхэн энэ талаар өөрсдийн санал бодлоо бидэнд илгээнэ үү.