Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жилийн ой тохиож байна

4 жил
Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жилийн ой тохиож байна

Анх 1939 оны 5 дугаар сард Дотоод явдлын яамны шийдвэрээр Баянтүмэн хотод /Одоогийн Чойбалсан хот/ Дотоодыг хамгаалах хэлтсийн харьяа Гал команд нэртэйгээр байгуулагдаж байсан тус анги 80 жилийнхээ ойн баярыг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүхт 80 жилийн ойн баярын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажилласан байсан, бэлтгэл хурандаа Н.Гантөмөр болон аймгийн удирдлагууд, аймгийн ОБГ-ын ахмад ажилтнууд, алба хаагчид оролцлоо.

Дорнод аймгийн Онцгой байдлын газар, гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жилийн ойн нээлт аймгийн ОБГ-ын орлогч урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Баттулгын командалсан ёслолын жагсаалаар эхэллээ. Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газраас бэлтгэсэн 224 тоот дасгал, ая дууны мэндчилгээ, эрэлч нохойн үзүүлэх сургууль, багаж зэвсэглэмжийн үзэсгэлэн, аврах ажиллагааны сургууль, байлдааны тархалт зэрэг үзүүлэх тоглолтыг иргэдэд үзэж сонирхуулсан юм. Ойн баярын үйл ажиллагаа хүндэтгэлийн хурлын үйл ажиллагаагараар хөгжимт драмын театрт үргэлжилнэ.