"Дорнод марафон-2019" бүх нийтийн гүйлтийн тэмцээний үеэр төв замыг хэсэгчлэн хаана

1 сар
"Дорнод марафон-2019" бүх нийтийн гүйлтийн тэмцээний үеэр төв замыг хэсэгчлэн хаана

“Дорнод марафон 2019” намрын бүх нийтийн гүйлтийн арга хэмжээ 10 дугаар сарын 19-ны бямба гарагт 11:00 цагаас Найрамдал паркад эхлэх бөгөөд Дорнод аймгийн хэмжээнд сумдад зэрэг зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь 3 дахь жилдээ 5 дахь удаагаа амжилттай зохиогдож нийт 8000 орчим хүнийг хамруулсан байдаг. Зургаа дахь удаагийн бүх нийтийн гүйлтийн арга хэмжээнд Улсын тэргүүний 1-р сургуулийн хамт олон хамтран ажиллаж нээлт болон хаалтын үйл ажиллагаанд 250 сурагч, 100 гаруй багш ажилчид оролцохоор болжээ.

Мөн энэхүү арга хэмжээнд аймгийн Замын цагдаагийн тасаг хамтран ажиллах бөгөөд энэ сарын 19-ны өдөр буюу бямба гарагт өглөө 09:00 цагаас 15:00 цаг хүртэлх хугацаанд Найрамдал паркаас баруун тийш төв замыг хэсэгчлэн хааж нийт тэмцээнд оролцож буй иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллах болно.

Түүнчлэн аймгийн Хөнгөн атлетикийн холбоо нь МУБИС, Дорнод их сургууль, БТСГ-тай хамтран марафон гүйлтийн шүүгч бэлтгэх сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах ба үүнд марафон гүйлтийн шүүгч болох хүсэлтэй иргэн бүр хамрагдах боломжтой.