Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Баяндун, Баян-Уул сумдад ажиллаж байна

1 сар
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Баяндун, Баян-Уул сумдад ажиллаж байна

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг суманд ажиллаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан бодлого шийдвэрийн хэрэгжилт, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өглөө.
Д.Цэвэгмидийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон 2018 оны ЭЕШ-ийн үр дүнгээр хөдөөгийн 13 сумаас 1-т, Эрүүл мэндийн хамт олон үйл ажиллагаараа аймагтаа тэргүүлж ажилладагыг онцлож баяр хүргэлээ.
Суманд ажиллах хугацаандаа дараах үүрэг чиглэл өгөв.
1. Сумын төвийн төв замын зураг төсвийг хийж, аймгийн төсвийн дэмжлэгээр сумтай хамтарч засаж сайжруулах
2. Дорнод аймаг нийт нутаг дэвсгэрийнхээ 47 хувийг улс болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Энэ 47 хувь дээр цаашид уул уурхай болон бусад төрлийн үйл ажиллагаа явагдахгүй. Цаашид энэ хувийг нэмэгдүүлнэ. Уул уурхайн асуудлыг Цагдаагийн газар, прокурорын байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.
3. Дун уулыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газар нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд цуцлах, шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох
4. Боом өвчинтэй холбоотойгоор хогийн цэгт үхэр булсан иргэнд хариуцлага тооцох, хогийн цэгийг хамгаалалтанд авах
5. Өвөлжөө, хаваржааны кадастрын ажлыг шуурхай шийдвэрлэх
Мөн Халхын голын 80 жилийн ойн медалиар Наран багийн өндөр настан Л.Раднаацэрэн, Д.Балдорж, Л.Нагмид, М.Лхам нарыг шагнаж урамшуулав.
Иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуудлыг шийдвэрлэж, сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.