“Илүү сайхан ирээдүйн төлөө” Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо

4 долоо хоног
“Илүү сайхан ирээдүйн төлөө” Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо

Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 95 жилийн ойн хүрээнд өнгөрсөн 9 дүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” чуулга уулзалтын үргэлжлэл болгон Дорнод аймагт 500 эмэгтэйчүүд өнөөдөр хөгжимт драмын театрт чууллаа. Тус чуулганд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны Дорнод аймгийн Зөвлөлийн тэргүүн Ц.Сарантуяа болон 14 сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл бүхий нийт 500 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл мэндчилгээ дэвшүүлж, аймаг орон нутгийн эмэгтэйчүүд болон жендерийн тэгш байдлын талаар орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн юм. Чуулганы үйл ажиллагаан үеэр Гэрэлт ирээдүйн төлөө эмэгтэйчүүд, Архидалтын эсрэг эмэгтэйчүүдийн оролцоо, Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг илтгэлүүдийг танилцуулж, шагнал гардуулах хүндэтгэлийн тоглолтоор арга хэмжээ үргэлжилсэн. Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд, хүүхэд өвчтэй хүн асрах зэрэг шалтгаанаар орлого олохгүй амьдарч байгаа нь тэднийг эдийн засгийг хараат байдалд оруулах төдийгүй өөр олон хэлбэрийн хүчирхийлэлд өртөх шалтгаан болдог байна. Тиймээс цаашид орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зэрэг ажлуудыг олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Image may contain: 1 person, textImage may contain: 1 person, standing and on stageImage may contain: 2 peopleImage may contain: 12 people, people sittingImage may contain: 41 people, people sitting and indoor