ОХУ-ын их дээд, сургуульд долоон сурагч тэтгэлгээр суралцахаар боллоо

3 долоо хоног
ОХУ-ын их дээд, сургуульд долоон сурагч тэтгэлгээр суралцахаар боллоо

Монгол-Оросын найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Монгол улсын Засгийн газрын байгууллагуудтай хамтран Халхын голын дайны Ялалтын ойн хүрээнд “Орос хэл, Соёлын өдрүүд" арга хэмжээг Чойбалсан хотод амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудын төлөөлөл оролцсон бөгөөд орос хэлний Олимпиадад ялагчаар тодорсон 7 сурагч ОХУ-д өөрсдийн сонгосон мэргэжлээр хүссэн сургуульдаа 100 хувийн тэтгэлгээр суралцах “Эрхийн бичиг”, шилдэг багш нар ОХУ-д мэргэжил дээшлүүлэх дамжаанд үнэ төлбөргүй суралцах “Эрхийн бичиг”-ээр шагнагдлаа.

Шагналыг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх тэргүүтэй аймгийн удирдлагууд гардуулан өгөв.