Сумдад хяналт-шинжилгээ,үнэлгээ, дотоод аудит хийх ажлын хэсэг хойд сумдад ажиллаж байна

4 жил
Сумдад хяналт-шинжилгээ,үнэлгээ, дотоод аудит хийх ажлын хэсэг хойд сумдад ажиллаж байна

Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын хэсэг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүхээр ахлуулан 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс эхлэн Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн сумдад ажиллах бөгөөд өнөөдөр Цагаан-Овоо сумаас ажлаа эхлэж байна.

Ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас боловсруулан баталсан, бодлогын зорилтын хэрэгжилт, төрийн захиргааны болон нутгийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, чадавхыг сайжруулах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, цаашид анхаарах болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр зөвлөгөө, удирдамжаар ханган ажиллана