Бүсийн оношилгоо эмчилгээний төв “Хүүхдийн чих, хамар, хоолойн тасаг”-тай боллоо

2 долоо хоног
Бүсийн оношилгоо эмчилгээний төв “Хүүхдийн чих, хамар, хоолойн тасаг”-тай боллоо

Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зөвлөлийн гишүүдийн хамт өнгөрсөн 06 дугаар сард БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж чих, хамар, хоолойн тасгийг шинээр байгуулахаар шийдвэрлэж байсан. Тэгвэл өнөөдөр аймгийн орон нутгийн хөгжлийн сан, Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрөөс нийт 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн дэргэд “Хүүхдийн чих, хамар, хоолойн тасаг” шинээр нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүлж байна..

Ханиад томууны дэгдэлтийн үед чих, хамар, хоолойн өвчлөл нь нийт амьсгалын замын өвчлөлөөр хэвтэн эмчлүүлэгчдийн 70 орчим хувьд зонхилон тохиолддог байна. Мөн БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн дэргэд, чих хамар хоолойн тасгийг нээж ажиллуулах талаар эцэг эхчүүдээс санал, хүсэлт ирдэг байсан бөгөөд хүүхдийн тасгаас амбулатори хүртэл нэлээдгүй хол зай туулж очдог байсан асуудлыг ийнхүү шийдвэрлэлээ.

Түүнчлэн чих, хамар, хоолойн эмчийн үзлэгийн, эмчилгээний гэсэн хоёр кабинетад ЭМШУИС-ын Хүүхдийн эмчилгээний анги төгссөн мэргэжлийн эмч, сувилагчид ажиллах юм.