"Явуулын ахуй үйлчилгээний баг" сумдад ажиллаж эхэллээ

2 долоо хоног
"Явуулын ахуй үйлчилгээний баг" сумдад ажиллаж эхэллээ

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ахуйн үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоод хамтран "Ахуйн үйлчилгээний салбарын хөгжил-2019" сарын аяныг зохион байгуулж байгаа.

Тус аяны явуулын үйлчилгээний баг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үсчин, гоо сайхан, гар утас засвар, оёдол, гутал засвар, алт мөнгөний дархан, гэр ахуйн засвар, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэхээр 1 дүгээр чиглэл Халхгол сум, 2 дугаар чиглэл Хөлөнбуйр сумаас үйл ажиллагаагаа эхэлж байна.

Явуулын аяны баг бүрэлдэхүүн нь Матад, Халхгол, Гурванзагал, Хөлөнбуйр, Дашбалбар, Чулуунхороот, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдад ажиллах бөгөөд энэ үеэр 20%-ийн хямдралтай үйлчилгээ үзүүлнэ.

2019 оны 11 дүгээр сарын 20-ыг хүртэл зохион байгуулах аяны хүрээнд ахуйн үйлчилгээний салбарын төлөөлөлд сургалт зохион байгуулах, Хөдөлгөөн- Эрүүл мэнд /хээрийн цай арга хэмжээ/, Сайн үйлсийн аян, Ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн, Спортын тэмцээн арга хэмжээ зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.