Дорнод аймагт 172 иргэн Төрийн албаны ерөнхий шалгалт өгнө

4 жил
Дорнод аймагт 172 иргэн Төрийн албаны ерөнхий шалгалт өгнө

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсэгт заасны дагуу “Төрийн албаны ерөнхий шалгалт”-ын бүртгэлийг улсын хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж шалгалтад манай аймгийн хэмжээнд нийт 172 иргэн бүртгүүлсэн байна.
Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг ерөнхий шалгалтыг зохион байгуулах тов гарсан.
Харин монгол хэл, бичгийн шалгалтыг 11 дүгээр сарын 19 ны өдөр авах бол дүн шинжилгээний шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулах юм байна.
Дорнод аймагт зохион байгуулагдах шалгалтыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байранд 3 ээлжээр зохион байгуулахаар бэлтгэж байна.
Төрийн албаны ерөнхий Шалгалтын явцыг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх чиг үүргийн хүрээнд анги бүрд хяналтын камер, гадна талд дэлгэц байршуулахаар төлөвлөж байна. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, шалгалтын үеэр эрчим хүчний найдвартай байдлыг хангах, шалгалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж дээрх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана.