Дорнод аймаг - Хүнс, хөдөө аж ахуйн газар

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧЭЭР БҮРТГҮҮЛЭХ

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл баримт бичгийн бүрдэл дутуу байвал үндэслэл бүхий бүртгэхээс татгалзсан хариуг ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ. 

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

Албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 3-6 сараас багагүй хугацаагаар төлсөн байх.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэхтэй холбогдуулан үйлчилгээний хөлс, хураамж авахгүй.

Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. Ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

3. Эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлан

4. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх албан хүсэлт /Аж ахуйн нэгжийн албан тоот/

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

Хөнгөн, Жижиг, дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн  Г.Уянга

7058-5111,uyngaa.g@gmail.com, Аймгийн ЗДТГ-ын 3 дугаар байр 2 давхар 208 тоот