Дорнод аймаг - Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

Ажлын 14 хоногт багтааж дүгнэлт гаргана.

Шаардлагатай тохиолдолд шинжээчийн шийдвэрээр

14 хоногийн хугацаагаар

1 удаа сунгаж болно. 

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

өслийн товч тодорхойлолтонд төслийн байршил, төсөл хэрэгжүүлэгчийн хаяг, төслийн хүчин чадал, танилцуулга, төслийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтэц болох зам харилцаа, цахилгаан, дулаан, усны нөөцийн хэмжээ, эх үүсвэрийн талаарх мэдээлэл, төслөөс гарах хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах,  зайлуулах талаарх мэдээлэл зайлшгүй орсон байх шаардлагатай.

-Төсөл хэрэгжих газар нутгийн төлөв байдлын тодорхойлолтыг тухайн сумын БОХУБ-аар гаргуулж болно.

Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1.Тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт бүхий албан бичиг

 2.Тухайн сумын Засаг даргын дэмжсэн тухай албан тоот

3.Төслийн товч тодорхойлолт

4.Төсөл хэрэгжих орчмын тойм зураг

5.Төсөл хэрэгжих газар нутгийн төлөв байдлын судалгаа, тодорхойлолт

6.Төсөлд ашиглагдах технологи, технологийн шийдэл

7.Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөрт туссан эсэх /газрын гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зургийн хуулбар/

 8.Аж ахуй нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар

9.Иргэний үнэмлэхний хуулбар

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

-Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Орчны бохидол, байгаль орчны үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Урантогос 

7058-3529

dornodbog@gmail.com