Дорнод аймаг - Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар

Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт авах

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

Галын аюулгүй байдлын дүгнэлт авах тухай ААН, байгууллага, иргэнээс гаргасан хүсэлтийг хүлээн авсанаас хойш шаардлага хангасан баримтыг үндэслэн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага ажлын 10 хүртэл хоногт багтаан дүгнэлтийг олгоно.

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

-Галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, аврах зам гарцын схем зургийг байрлуулах ба 4-5 кг-ын гал унтраагуурыг шалнаас 1м-с ихгүй өндөрт, ашиглахад хялбар  байдлаар   байрлуулсан байх шаардлагатай. 

-Аж, ахуй нэгж байгууллага, иргэдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсанаас хойш иргэн хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн обьектын галын аюулгүй байдлыг хэрхэн хангасан эсэхэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, шаардлага хангасан баримтыг үндэслэн галын аюулгүй байдлын дүгнэлтийг олгоно. 

 

Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33 дугаар зүйл,

-Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дахь заалт,

-Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн

199 дугаар тогтоол

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.Амарсайхан, ахмад Д.Эрхэмбаатар, ахлах дэслэгч С.Эрдэнэбат, дэслэгч Б.Тодбилгүүн

хошууч Х.Амарсайхан-89018264,

ахмад Д.Эрхэмбаатар-99587442,

ахлах дэслэгч С.Эрдэнэбат-88864457,

дэслэгч Б.Тодбилгүүн-89330329