Дорнод аймаг - Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар

Барилгын зураг төсөл хянуулах

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 20 хоногт, 10.1.4-т заасан өндөр болон онцгой төвөгшилттэй ангилалд хамаарах барилга байгууламжийн  иж бүрэн зургийг Онцгой байдлын ерөнхий газарт ажлын 10 хоногт .

-Ердийн барилгын иж бүрэн зураг төслийг ажлын 5 хоногт.

-3000 куб.м-ээс бага багтаамж бүхий барилга болон өргөтгөл, нэмэлт өөрчлөлтийн зургийг 1-3 хоногт багтаан хянана

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

-Барилгын зураг төсөлд хяналт хийгээд олгосон галын аюулгүй байдлын мэргэжлийн зөвшөөрөл нь барилгын зургийн нүүр хуудас, бусад холбогдох хуудас дээр дарсан гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн тэмдэг /эсхүл зөвшөөрөв гэсэн тусгай тэмдэг/, гарын үсэг, зураг хянасан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн зураг төсөл хянасан тухай дүгнэлт, бусад холбогдох хуудсан дээр дарсан дардастай хамт хүчинтэйд тооцогдоно.

-Иргэн аж ахун нэгж, байгууллагын барилга байгууламжид гал түймрээс хамгаалах техник, тоног төхөөрөмж, /гал унтраах автомат болон дохиоллын систем, утаа зайлуулах систем, усан хангамж/ анхан шатны багаж хэрэгсэл, бодис материал зэргийг байрлуулан ашиглахад Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16, 17, 19 дүгээр зүйл Монгол улсын Шадар сайдын 2017 оны 49 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтыг тус тус үндэслэн галын аюулгүй байдлын дүгнэлт 3-5 хоногт олгоно.


Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

-Барилгын зурагт хяналт хийлгэх хүсэлт,

-Тухайн барилга байгууламж баригдах газар олголтын захирамж

-Мэргэжлийн комиссын хурлын тэмдэглэл

-Барилгын иж бүрэн зураг

-Техникийн нөхцөл /Ус сувгийн удирдах газарУлаанбаатар болон орон нутгийн Цахилгаан түгээх станцийн техникийн нөхцөл/

-Зураг төсөл гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл

-Зураг төсөл хяналтын хураамж төлсөн баримт



Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.Амарсайхан,

Ахмад Д.Эрхэмбаатар, ахлах дэслэгч С.Эрдэнэбат, дэслэгч Б.Тодбилгүүн

хошууч Х.Амарсайхан-8901-8264,

ахмад Д.Эрхэмбаатар-9958-7442,

ахлах дэслэгч С.Эрдэнэбат-8886-4457,

дэслэгч Б.Тодбилгүүн-8933-0329