Дорнод аймаг - Улсын бүртгэлийн хэлтэс

Хувийн сууц болон газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгүүлэх

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

Ажлын 5 өдөр

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

-Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна. /ЭХЭУБТХуулийн 7-р зүйлийн 7.7 дахь хэсэг/

1.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан мэдүүлгийг нягтлан шалгаж хүлээн авах

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим санд бүртгэл хөтлөх

 3.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хэвлэгдсэн гэрчилгээ олгох.


Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Мэдүүлэг /ЭУБ-01 маягт/

2. Өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг

3. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /аль нэгийн хуулбар/

4. Барилгын кадастрын зураг /эх хувь/

5. Хувийн сууц, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зураг төсөл /талбайн хэмжээ/

6. Үл хөдлөх эд хөрөнгийн тал бүрээс нь бүтэн харуулсан гэрэл зураг

7. Хувийн сууц, тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг

8.Бусад нотлох баримт

9.Тэмдэгтийн хураамж: үнийн дүнгийн 0.01% /Татвар хэлтэс 313107/

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нар 

9897-0970

7058-4341

Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг ЗДТГазрын нэгдүгээр давхарт