Дорнод аймаг - Улсын бүртгэлийн хэлтэс

Хоршоо шинээр бүртгүүлэх

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

Ажлын 2 өдөр

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

www.ubh.dd.gov.mn

фэйсбүүк: Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /Онлайн чат зөвлөгөө авах/

Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1. УБ-03, УБ-12 маягт:-ыг бөглөх /1хувь/;

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт: (www.burtgel.gov.mn /service/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах.)-ийн үйлчилгээний хөлс /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/ 500 төгрөг Төрийн банк 261700050353 дансанд тушаасан баримт;

3. Улсын тэмдэгтийн хураамж: /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.11/ 44000 төгрөг. /Төлбөрийн даалгаврын дугаар 313107 /Голомт, Хас, Хаан, Худалдаа хөгжил, Төрийн банкнуудаас аль нэгийг сонгон төлнө//.

4. Гишүүдээс нийлүүлсэн хувь хөрөнгийн нотлох баримт: /Банкинд данс нээлгэж, хоршоонд нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт/, /гишүүн тус бүрээр эсхүл нэгдсэн байдлаар байршуулсан байж болно/;

5. Бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл: /1хувь/ “Хоршооны тухай хууль”-ийн 27.2. “Тэргүүлэгчид нь дарга, хоёр буюу түүнээс дээш гишүүнээс бүрдэх ба Тэргүүлэгдийн дарга нь хоршооны дарга байна /Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн овог, нэр, ирц, хэлэлцсэн асуудал, шийдвэрийг тусгасан, хурал даргалагч болон гишүүд гарын үсэг зурах/;

6. Дүрэм: /2 хувь//“Хоршооны тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд заасан зүйлийг тусгаж, тус хуулийн 11.2.1-д зааснаар хоршооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна./;

7. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт: Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /удирдлагын гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/.

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

Хуулийн этгээдийн Улсын бүртгэгч Б.Болор-Эрдэнэ

9411-7735 8857-8595

Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг ЗДТГазрын нэгдүгээр давхарт