Ажлын 2 өдөр
www.ubh.dd.gov.mn
фэйсбүүк: Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /Онлайн чат зөвлөгөө авах/
1.Иргэн, аж ахуйн
нэгж байгууллагаас гаргасан мэдүүлэг, өргөдлийг нягтлан шалгаж хүлээн авах
2.Хуулийн этгээдийн "http://ers.gasr.mn" цахим санд бүртгэл хөтлөх
3.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад гэрчилгээ олгох
1. УБ-04, УБ-05, УБ-12 маягт:-ыг бөглөх /1хувь/;
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт: (www.burtgel.gov.mn /service/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах.)-ийн үйлчилгээний хөлс /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/ 500 төгрөг Төрийн банк 261700050353 дансанд тушаасан баримт;
3. Улсын тэмдэгтийн хураамж: Шинээр гэрчилгээ авах бол 44000 төгрөг, өөрчлөлтийг улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлэх бол 10000 төгрөг /Төлбөрийн даалгаврын дугаар 313107 /Голомт, Хас, Хаан, Худалдаа хөгжил, Төрийн банкнуудаас аль нэгийг сонгон төлнө//.
4. Улсын бүртгэлийн гэрчилгээ: /эх хувь/ Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэнэ;
5. Шийдвэр /тогтоол/ хурлын тэмдэглэл: /1 хувь/ Өөрчлөн байгуулах тухай шийдвэр /тогтоол/-ыг оролцогч бүх хуулийн этгээд тус тусдаа гаргана, /хувьцаа эзэмшигч нь 2 ба түүнээс дээш бол хурлын тэмдэглэл үйлдэж, хурал даргалагч гарын үсэг зурсан байна/
6. Дүрэм: /2 хувь/ Нэгтгэн авч буй хуулийн этгээд, шинээр өөрчлөн байгуулагдаж буй хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид шинэжилсэн дүрмийг батална. /хуульд заасан бол гэрээ байгуулах/
7. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт: /Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/.
8. Санхүүгийн баталгаажсан тайлан: Өөрчлөн байгуулагдах үеийн болон дараах үеийн санхүүгийн тайланг харьяа дүүргийн “Санхүү, төрийн сангийн хэлтэс”-ээр баталгаажуулсан байна.
9. Нэгтгэх гэрээ /1 хувь/ Нэгтгэж байгаа болон нэгдэж байгаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, тамга, тэмдэгээр баталгаажуулна.
10. ШӨХТГ-ын дүгнэлт: Давамгай байдалтай хуулийн этгээд нэгдэх, нийлэх тохиолдолд “Өрсөлдөөний тухай хуулийн 8.1, 8.2-д заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дүгнэлт авна.
11. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл: Банк, даатгал,
аудит гэх мэт үйл ажиллагаа эрхэлдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах
хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авна.
Хуулийн этгээдийн Улсын бүртгэгч Б.Болор-Эрдэнэ
9411-7735 8857-8595
Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг
ЗДТГазрын нэгдүгээр давхарт