Дорнод аймаг - Улсын бүртгэлийн хэлтэс

Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөх

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

Ажлын 2 өдөр

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

1.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан мэдүүлэг, өргөдлийг нягтлан шалгаж хүлээн авах

 2.Хуулийн этгээдийн "http://ers.gasr.mn" цахим санд бүртгэл хөтлөх

 3.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад гэрчилгээ олгох

www.ubh.dd.gov.mn

фэйсбүүк: Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /Онлайн чат зөвлөгөө авах/


Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1. УБ-04, УБ-05, УБ-12 маягт:-ыг бөглөх /1хувь/;

2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт: (www.burtgel.gov.mn /service/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах.)-ийн үйлчилгээний хөлс /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/ 500 төгрөг Төрийн банк 261700050353 дансанд тушаасан баримт;

3. Улсын тэмдэгтийн хураамж: /”Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 15.11/ 44000 төгрөг. /Төлбөрийн даалгаврын дугаар 313107 /Голомт, Хас, Хаан, Худалдаа хөгжил, Төрийн банкнуудаас аль нэгийг сонгон төлнө//.

4. Улсын бүртгэлийн гэрчилгээ: /эх хувь/ Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгоно.

5. Шийдвэр /тогтоол/ хурлын тэмдэглэл: /1 хувь/ Хэлбэр өөрчлөх тухай шийдвэр /тогтоол/-ийг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдах зөвлөл, бүх гишүүд гэх мэт эрх бүхий этгээд гарган, гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан байна. /эрх бүхий этгээд 2 ба түүнээс дээш бол хурлын тэмдэглэл үйлдэж, хурал даргалагч гарын үсэг зурсан байна.

6. Дүрэм: /2 хувь/. Өөрчлөн байгуулагдаж буй хуулийн этгээдийн хэлбэрт нийцүүлэн шинэчилсэн дүрэм батална. /хуульд заасан бол гэрээ/

7. Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт: /Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/.

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

Хуулийн этгээдийн Улсын бүртгэгч Б.Болор-Эрдэнэ

9411-7735 8857-8595

Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг ЗДТГазрын нэгдүгээр давхарт