Дорнод аймаг - Улсын бүртгэлийн хэлтэс

Тамга, тэмдгээ хураалган хяналтын дугаар дахин авах

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

Ажлын 8 цагт

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

www.ubh.dd.gov.mn

фэйсбүүк: Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /Онлайн чат зөвлөгөө авах/

Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

Тамга, тэмдэг ашиглах боломжгүй болж элэгдэж хуучирсан, гэмтсэн, өнгө, загвар, хэлбэрийг өөрчлөхөөр болсон, хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд тамга, тэмдгээ хураалган хяналтын дугаар дахин авна.

УБ-13, УБ-12 маягт: /1 хувь/ www.burtgel.gov.mn/service/ хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.

Улсын бүртгэлийн гэрчилгээ  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/

СӨХ-ны гэрчилгээ /хуулбар/

Хураалгах тамга, тэмдэг Улсын бүртгэгчид хураалган, хураалгасан тамга, тэмдгийн бүртгэлийн хуудаст тэмдэглүүлнэ

Шийдвэр /тогтоол,

хүсэлт/ - Төрийн байгууллагад тамганы хаяналтын дугаар дахин олгохыг зөвшөөрсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан бичиг

- Компанийн хувьд хувьцаа эзэмшигчид /ТУЗ/-ийн шийдвэр

- Холбоо/ТББ/, Сан, ШБ-ын хувьд Удирдах зөвлөлийн тогтоол

- Хоршоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хувьд Тэргүүлэгчдийн тогтоол

- Нөхөрлөлийн хувьд гишүүдийн шийдвэр /хүсэлт/,

- СӨХ-ны албан хүсэлт /даргыг сонгосон хурлын тэмдэглэлийн хуулбар/

- Төсөл, хөтөлбөрийн хувьд харьяалах, удирдах Төрийн захиргааны төв байгууллагын хүсэлт

- Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн хувьд харьяалах дээд байгууллагын шийдвэр /албан хүсэлт/

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

Хуулийн этгээдийн Улсын бүртгэгч Б.Болор-Эрдэнэ

9411-7735 8857-8595

Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг ЗДТГазрын нэгдүгээр давхарт