Дорнод аймаг - Улсын бүртгэлийн хэлтэс

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

20 өдөр

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

Монгол Улсын иргэн 16 болон 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэх захиална.

/30 хоногоос хэтэрсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авагдана./

Иргэний үнэмлэх захиалах гэж байгаа иргэд өөрийн биеэр ирнэ. Цагаан цамц өмсөхгүй, гарын алчууртай байна. 

Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШИНЭЭР 16 НАС ХҮРЧ ЗАХИАЛАХ

 

1. Эцэг, эхийн иргэний үнэмлэх

2. Төрсний гэрчилгээ

3. Үйлчилгээний хураамж:

-Төрийн банк – 3300 төгрөг

  /Тэмдэгтийн хураамж /Татварын хэлтэс 313107 данс/

-Төрийн банк 261700050366-15000 төгрөг /иргэний үнэмлэхний үнэ/

 

25 ба 45 НАСНЫ СУНГАЛТ

 

1. Иргэний үнэмлэх

2. Үйлчилгээний хураамж:

-Төрийн банк – 3300 төгрөг                  /Татварын хэлтэс 313107 данс/

-Төрийн банк 261700050366-15000

төгрөг /иргэний үнэмлэхний үнэ/

 

ГЭЭГДҮҮЛСЭН,  ҮРЭГДҮҮЛСЭН ИРГЭНИЙ

ҮНЭМЛЭХ ДАХИН ЗАХИАЛАХ

 

1.Торгууль 30 000 төгрөг /Хяналтын улсын байцаагч тогтооно/ Улсын бүртгэлийн хэлтсийн байранд 105 номерийн өрөөнд/

 2. Үйлчилгээний хураамж:

-Төрийн банк – 3300 төгрөг       

     Тэмдэгтийн хураамж /Татварын  хэлтэс 313107 данс/

-Төрийн банк 261700050366 - 15000 төгрөг /иргэний үнэмлэхний үнэ/

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

-Сумдын иргэний улсын бүртгэгч

9897-0970

7058-4341

-Дорнод аймаг Хэрлэн сум 7-р баг аймгийн ЗДТГазрын 2 дугаар байр, Сумдын ЗДТГазар