Дорнод аймаг - Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

Сум хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хүлээн авч хянан шийдвэрлүүлнэ.

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

Өрх толгойлсон эх, эцэг гэж нөхөр нь, эхнэрийн аль нэг нь нас барсан эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх, эцгийг хэлнэ.

Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Өргөдөл                                                       
2. Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт                                                     
3. 2 хувь цээж зураг                                                                                                                                                  

4.0-18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт               
5. Сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

Хэрлэн сумын халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баянцагаан Б.Буянжаргал Б.Дөлгөөн