Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Ус, рашаан,ашиглуулах дүгнэлт гаргуулах

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

Ажлын 15 хоногт багтааж дүгнэлт гаргана.

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

1.Ус ашиглахыг хүссэн хүсэлтдээ хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт, техник эдийн засгийн үзүүлэлт, үйлдвэрлэлийн хүчин чадал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан дүгнэлтүүдийг хавсаргасан байна.

2.Төрийн сан банкны 100070013001 дансанд үйлчилгээний хөлс 50 000 төгрөгийг шилжүүлж хуулгыг хавсаргана. 

Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1.Албан хүсэлт

2.Ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг;

3.Ус, рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглах                  боломжит нөөцийн талаарх дүгнэлт;

  4.Хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт;

  5.Барилга  байгууламжийн зураг, төсөл;

  6.Үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт;

  7.Байгаль орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээний тайлан, дүгнэлт.

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

-Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Усны нөөцийн ашиглалт, хамгаалалт     хариуцсан мэргэжилтэн

   7058-3529

 dornodbog@gmail.com

Буцах Хэвлэх
  • Хаяг:

    ЗДТГ, Дорнод аймаг Хэрлэн сум 9 дүгээр баг, Баянтүмэнгийн гудамж

  • Утасны дугаар:

    7058 3529

  • Имэйл хаяг:

  • Вэбсайт:

    Вэбсайтад зочилох

  • Факс: