Дорнод аймгийн түүх

Ардын Засгийн газрын 1931 оны тогтоолоор Хан Хэнтий  аймгаас туурга тусгаарлан Дорнод аймгийг анх байгуулсан. Дэлхийн 2-р дайны  эхлэл болох 1939 оны Халхын голын дайнд Монгол, Зөвлөлтийн цэргүүд Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг гарамгай байдлаж,  ялалт байгуулсан түүхтэй. Монгол улсад дайсны сөнөөх онгоцыг унагасан баатарлаг ялалтын өлгий нутаг бол Дорнод аймаг юм.

Дорнод аймагт Онон, Улз, Халхголын ой хөвчөөр хандгай, буга, баавгай, гахай, ондитор, илбэнх, шилүүс зэрэг ховор амьтдаас гадна бүх нутгаар ан амьтад элбэгтэй. Нутгийн ой хөвч, хээр талд бүргэд, харцага, шар шувуу зэрэг махчин шувууд,галуу нугас, ангир зэрэг усны шувууд, хур, сойр, ятуу тоодог мэт ангийн шувуудын зэрэгцээ үзэсгэлэнт сайхан хун, гургуул зэрэг дархан цаазтай шувууд, цэн тогоруу, хургац бор, монгол бялзуухай зэрэг судлаачдын анхаарал татаж буй дэлхийд хаана ч байдаггүй ховор шувууд нутагладаг.

Тус аймгийн Өвөг дээдсийн түүхийг өгүүлсэн X-XI зууны Киданы үеийн Хэрлэн барс хотын туурь, Хэрмэн зам, XI зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, Хүн чулуунууд, Угтамын хийдийн тууриудаас гадна 1939 оны Халхын голын түүхэн ялалтын хөшөөнүүд зэрэг түүхийн дурсгалт газрууд олонтой.