ДОРНОД АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА
Дорнод аймаг нь Монгол улсын хамгийн зүүн хязгаарт оршдог 124000 км2 газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээр улсдаа 3 дугаар байранд ордог.
Дорнод аймгийн хүн ам сүүлийн 3 жилд тасралтгүй өсөж 84 мянгад хүрээд байна. Халх, буриад, барга , үзэмчин үндэстэн ястнууд оршин суудаг. Засаг захиргааны нэгжийн хувьд 14 сум 67 багтай. Нийт хүн амын 55 хувь нь Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, Цэргийн гавьяаны одонт аймгийн төв Чойбалсан хотод амьдардаг.
Хүний хөгжлийн индексээр 21 аймагтаа эхний байруудад эрэмбэлэгдэж байна. Мөн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр улсдаа 3-р байранд байна.
“Зүүн Бүсийн оношилгоо эмчилгээний төв”, “Бүсийн төв Онцгой байдлын газар”, “Зүүн бүсийн тулгуур Дорнод бүсийн эрчим хүчний систем” Төрийн өмчит Хувьцаат Компани “Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг”, “Чойбалсан Олон улсын нисэх буудал” зэрэг бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд байдаг.
Дорнод аймаг нь ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Хилийн долоон боомттойгоос ОХУ-тай авто замын 2, төмөр замын нэг, БНХАУ-тай авто замын 3, агаарын 1 боомтоор харилцдаг бөгөөд Монгол улсын Зүүн хойд Азийн орнуудтай холбогдох хамгийн ойрын гарц юм.
Төрийн болон хувийн хэвшлийн хүүхдийн цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулиуд үйл ажиллагаа явуулахаас гадна Улс болон Зүүн бүсийн хэмжээнд дээд боловсрол олгох, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх Монгол улсын их сургуулийн Дорнод аймаг дахь салбар сургууль, Дорнод Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байдгаараа онцлог юм.
Монгол улсын Улсын их хурлаас баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар зүүн бүсийг аялал жуулчлалын салбараар хөгжүүлэхээр тодорхойлсон. Дорнод аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүхий түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудтай. Тухайлбал Халхголын бүс нутаг, Чингисийн хүрмэн зам, Буйр нуур, Их бурхант, Мэнэнгийн тал, Цагаан зээр, Хэрлэн бар хотын туурь, Өүлэн эхийн өлгий нутаг, Соёлз уул, гадаад дотоодын жуулчдын анхаарлыг зүй ёсоор татдаг.
Хөдөө аж ахуй 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 3337.8 мянган толгой мал тоологдсон ба үүнээс тэмээ 6.4 мянга, адуу 419.8 мянга, үхэр 401.4 мянга, хонь 1612.1 мянга, ямаа 897.4 мянга тус тус тоологдов. Нийт малын тоо өмнөх оноос 286,250 толгойгоор ба 5 төрлөөр нь авч үзвэл өмнөх оноос Тэмээ 34, Адуу 51,331, Үхэр 48262, Хонь 141,935, Ямаа 44,756 толгойгоор тус тус өссөн байна.
Эрчим хүчний хангамж: Аймаг Хэрлэн суманд ДБЭХС ТӨХК нь 36 мВт-ын хүчин чадалтай. Аймгийн бүх сумд, төв суурин газар, уул уурхайн компаниудыг төдийгүй зүүн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. ДБЭХС ТӨХК 50 мВт-аар өргөтгөх ажил хийгдэж байгаа юм.
Авто зам: Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хот нийслэлтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон. Түүнчлэн хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох ажлын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдэж дууссан. Тосон уул 19-р талбайгаас Баянхошуу хилийн боомт хүртэл 210 км хатуу хучилттай автозам 2018 онд ашиглалтад ороод байна.
Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбосноор Монгол улс Зүүн хойд Азитай холбогдож гадаад харилцаа, нийгэм эдийн замгийн хөгжлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх бөгөөд сумд хатуу хучилттай автозамаар холбогдох юм.
Төмөр зам: Дорнод аймгийн нутаг дэвсгэр дэх төмөр замын шугамын урт 239 км бөгөөд ОХУ-ын Сибирийн их төмөр замтай холбогдож, ази, европ руу гарах боломжтой. Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тодорхойлсны дагуу Баруун-Урт –Хөөт (140 км), Хөөт–Чойбалсан (150 км) чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ханган нийлүүлэлтийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс эхний ээлжид шаардлагатай боловсон хүчнийг орон нутгаас бэлтгэнэ.
Агаарын зам : Улаанбаатар-Чойбалсан чиглэлд нислэг хийгддэг бөгөөд Улаанбаатар-Чойбалсан-Хайлаар, Чойбалсан-Рашаант чиглэлд агаарын зам нээх туршилтын нислэг хийгдсэн. Халхгол бүс нутагт нисэх онгоцны буудал байгуулах ажил хийгдэж байна.
Эрдэс баялаг : Дорнод аймгийн газар нутагт газрын тос, холимог металлын орд, Хөөт, Адуунчулуун зэрэг нүүрсний томоохон орд газруудтай. Дорнод аймгаас жилд 1,0 сая тонн орчим газрын тос олборлож Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу улсын төсөвт 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлдэг боловч орон нутгийн төсөвт тусгайлан нэмж хувиарлагдадгүй. Улааны холимог металлын орд нь 500 хүний ажлын байр гаргах боломжтой ба жилдээ 900,000 тонн хүдэр олборлох хүчин чадалтай.
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН 47.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛД БАТЛАН ДААЛТ ГАРГАЖЭЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН АЖЛЫН ЯВЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
НЭЭЛТТЭЙ УТАС -70582233 ДУГААРТ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ИРЭХ ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025
ӨВС, ТЭЖЭЭЛИЙН БЭЛТГЭЛ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
ДОРНОД АЙМАГТ БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ V ШАТНЫ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
"DIGITAL FIRST" АЯНЫ ХҮРЭЭНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖҮҮДЭД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРНА
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ЭРЭН ХАЙХ АВРАХ АЖИЛЛАГААНД ЗОРИУЛЖ 34.9 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
ХАВИРГА-АРХАШААТ БООМТООР “ИСТАНА” МАРКИЙН АВТО МАШИНЫГ ТҮР ХУГАЦААНД НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
“ТУГ ЧИНГИСИЙН СҮМИЙН ТҮҮХИЙГ ТОДРУУЛАХУЙ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️‼️
ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ЗАЛУУСАА ҮДЛЭЭ
НЭЭЛТТЭЙ УТАС -70582233 ДУГААРТ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ИРЭХ ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД БАЯН-УУЛ СУМАНД ДӨРВӨН МЯНГАН МОД ТАРИЛАА
БАЯН-УУЛ СУМАНД 70ГА МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРЫН НЭЭЛТ БОЛЖ, 57 ОЙН НӨХӨРЛӨЛ, ИРГЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА
МАНЛАЙЛАГЧ ХҮҮХДҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛЛОО
МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ, ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО
“ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ТАНХИМ”-ЫН НЭЭЛТ БОЛЛОО
✅"ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2025" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА
МЭДЭГДЭЛ❗️
МЭДЭГДЭЛ❗️
НЭЭЛТТЭЙ УТАС -70582233 ДУГААРТ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ИРЭХ ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
УРГАЦ ХУРААЛТ 36.2 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“ҮЛ БҮДГЭРЭХ ИХ ӨВ - 2025" АМАН ӨВИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА
ӨМЧИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
“ҮЛ БҮДГЭРЭХ ИХ ӨВ 2025” ТӨСЛИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ