Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Тур операторын гэрчилгээ шинээр авах

Шийдвэрлэх хугацаа хэлбэр:

МАЖХ нь аялал жуулчлалын байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв хүсэлтэд хавсаргасан материал шаардлага хангаагүй бол дахин тодруулах буюу нэмэлт материал гаргуулахаар хүсэлт гаргагчид буцаана.

Үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

Дансны мэдээлэл:

Банк: ГОЛОМТ БАНК

Данс эзэмшигч: МАЖХолбоо

Дансны дугаар: 11 05 03 90 07

Тушаагч:(Байгууллагын нэр!) …

Гүйлгээний утга: Гэрчилгээний хураамж

Материал хүлээн авах хуваарь: 7 хоног бүрийн Мягмар, Баасан гаригийн 15.00-18.00 цагт МАЖХ-ны байранд.

Гэрчилгээ олгох хуваарь: 7 хоног бүрийн Мягмар, Баасан гаригийн 15.00-18.00 цагт МАЖХ-ны байранд (зөвхөн ажлын газрын болон иргэний үнэмлэх үндэслэж олгоно).

Үйлчилгээг авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1.   Хүсэлт гаргaсан албан тоот (Хүсэлтийг Монголын Аялал Жуулчлалын Холбоонд гэж хаяглана) Албан тоотыг байгууллагын нэр хаяг, харьяалал бүхий албан бланкан дээр бичнэ. /international tour operator, inbound tour operator, outbound tour operator, domestic tour operator, tour agent-ын аль ангилалд хамрагдах хүсэлтэйгээ тодорхой бичих, хавсралт хэдэн хуудастайг заасан байх/

2.   Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Захирал томилсоноо бүртгүүлсэн байх, гадаадын хөрөнгө оруулалттай бол захирал томилсон шийдвэр)

3.   Аж ахуйн нэгжийн мэдээлэл авах анкетийг хүснэгтээр бөглөх

4.   Аялал жуулчлалын асуудал хариуцсан 2 ажилтнуудын анкет бөглөсөн байх /захирал, дэд захирал хамаарахгүй болно 

5.   Аялал жуулчлалын асуудал хариуцсан ажилтнуудын диплом, сертификатны хуулбар /нотариатаар баталгаажуулсан хувь, 1 хүн нь зайлшгүй аялал жуулчлалын чиглэлээр дээд сургууль төгссөн байна/

6.   Мэргэжлийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /эх хувийн хамт/

Албан байрны түрээсийн гэрээний хуулбар /хугацаа нь багадаа 6- сараас дээш хүчинтэй 

Үйлчилгээг үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:

Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан Мэргэжилтэн Б.Ганзориг

Улаанбаатар

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Далай таур 703 тоот 

Утас: 7000-7820

Буцах Хэвлэх
  • Хаяг:

    ЗДТГ, Дорнод аймаг Хэрлэн сум 9 дүгээр баг, Баянтүмэнгийн гудамж

  • Утасны дугаар:

    7058 3529

  • Имэйл хаяг:

  • Вэбсайт:

    Вэбсайтад зочилох

  • Факс: