А. Нутаг дэвсгэр, газар зүй, байгаль, цаг уурын мэдээлэл
Сумын төв: Өндөрхошуу
Байгуулагдсан он: 1923
Нутаг дэвсгэр: 711.1га
ДТД: 800м
Багийн тоо: 4
Дорнод аймгийн Булган сум нь 1923 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэнхан аймгийн Санбэйсийн хошууны “Баруун их сум”.
Хил залгаа аймаг, сумдын хоорондын зай (км)
Булган сум нь Дорнод аймгийн баруун өмнөд хэсэгт :
-Улаанбаатар хотоос 600 км,
-Аймгийн төвөөс 56 км зайд байрладаг.
Б. Хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт
Хүн ам: 1927. Үүнээс 54% эрэгтэйчүүд, 46% эмэгтэйчүүд
ХБИ: 120
Өрхийн тоо: 665. Үүнээс малчин өрх 234.
Нийт малын тоо: 174263
Тус суманд 2018 оны жилийн эцсийн байдлаар 1927 хүн 665 өрх амьдарч байна. Хүн амын 33% нь буюу 636 иргэн сумын төвд, 67% нь хөдөөгийн багуудад амьдарч байна.
Өндөрхошуу, Хулсаншанд, Баян–Уул, Чулуут гэсэн Засаг захиргааны 4 багийн нийт 665 өрхөд 1927 хүн амьдардаг. Сумын хүн амын 93.4 хувь нь Халх, үлдсэн 6.6 хувийг Үзэмчин, Барга, Буриад, Дөрвөд ястан эзэлдэг.
2018 оны хүн ам, байршлаар
Үзүүлэлт |
Бүгд |
|
Сумын төв |
Хөдөө |
|
|
А |
1 |
|
4 |
5 |
|
|
ХҮН АМ |
1927 |
|
636 |
1231 |
|
|
эр |
1039 |
|
310 |
729 |
|
|
эм |
888 |
|
326 |
562 |
|
|
ӨРХ |
|
665 |
|
209 |
456 |
|
Хөдөө аж ахуй. Мал сүргийн бүтэц.
Сумын хэмжээнд 2018 оны жилийн эцэст 174263 толгой мал тоологдсоноос 396 тэмээ, 23487 адуу, 15114 үхэр, 83106 хонь, 52160 ямаа байна.
Сүргийн бүтцийн хувьд.
Баг/хороо |
Малын төрөл |
|||||
1р баг |
Тэмээ |
Адуу |
Үхэр |
Хонь |
Ямаа |
Бүгд |
67 |
1190 |
896 |
3984 |
2972 |
9109 |
|
2р баг |
Тэмээ |
Адуу |
Үхэр |
Хонь |
Ямаа |
Бүгд |
108 |
7842 |
5103 |
26645 |
17200 |
56898 |
|
3р баг |
Тэмээ |
Адуу |
Үхэр |
Хонь |
Ямаа |
Бүгд |
60 |
7602 |
5059 |
24825 |
15556 |
53102 |
|
4р баг |
Тэмээ |
Адуу |
Үхэр |
Хонь |
Ямаа |
Бүгд |
161 |
6853 |
4056 |
27652 |
16432 |
55154 |
|
Бүгд |
Тэмээ |
Адуу |
Үхэр |
Хонь |
Ямаа |
Бүгд |
396 |
23487 |
15114 |
83106 |
52160 |
174263 |
Хот байгуулалт, газрын харилцаа
Сумын хэмжээнд нийт 1095 өрхөд газар олголт хийгдсэн. Үүнээс өмчлөлд 619 иргэнд, эзэмшилд 476 иргэнд олгоод байна.
В. Дэд бүтцийн талаарх мэдээлэл
Зам тээвэр. Улаанбаатар хот болон Чойбалсан хотуудтай 2014 онд хатуу хучилттай замаар холбогдсон. Цахилгаан хангамж. Сум төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1987 анх дэд станц баригдаж 24 цагийн эрчим хүчтэй болсон. 2010 онд 500 кгб–ын трансфарматор бүхий дэд станцыг шинэчилсэн. 2012 онд сумын төвөөс 2.5 км зайд ногооны усалгаа, гэрэлтүүлгийн зориулалтаар 250 кгб –ын трансфарматор бүхий 2 дахь дэд станц байршуулсан.
2018 онд 1000 кгб–ын трансфарматор бүхий дэд станцыг шинэчилсэн.
Ус хангамж. Хэрлэн голын эрэгт сумын төв байрладаг тул усан хангамж эх үүсвэрээр бүрэн хангагдсан. Гүний өрөмдөл 55, богино яндант 1, энгийн уурхайн 137, булаг 5 байна.
Дулаан хангамж.
Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн дотуур байр, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цэцэрлэг, Ахуй үйлчилгээний харьяа нийт 7 бие даасан нам даралтын зуухаар дулааны хэрэгцээг хангаж байна.
Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж.
1 |
Сургууль |
1 |
2 |
Сургуулийн дотуур байр |
1 |
3 |
Цэцэрлэг |
1 |
4 |
Эмнэлэг |
1 |
5 |
Спорт заал |
1 |
6 |
Соёлын төв |
1 |
7 |
Банк |
2 |
8 |
Халуун ус |
1 |
9 |
Ахуй үйлчилгээ |
1 |
Ардын Засгийн газрын 1923 оны 10-р сарын 19-ний өдрийн 32-р тогтоолоор хуучин засаг захиргааны нэгжийг өөрчлөн байгуулахад Баруун их сумын суурин дээр Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн Хан-уулын хошууны “Баян Булган” сум 1931 онд үүсэн байгуулагджээ. Дорнод аймаг 1931 онд анх 24 сумтай байгуулагдахад 13 багтай, 700 гаруй өрхтэй “Шинэ Булган” сум байгуулсан түүхтэй.
ДОРНОД АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Ч.ЭНХБАЯРЫН НАМТАР
1981 онд Дорнод аймгийн Булган суманд төрсөн. Ам бүл 4 эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг.
1989-1996 онд Булган сумын Ерөнхий боловсролын сургууль,
1996-1998 онд Хэрлэн сумын 12-р сургууль
2004-2008 онд Түшээ ХЭЗД Сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
2009-2012 онд Булган сумын Засаг даргын Тамгын газарт Засаг даргын орлогч
2012-2017 онд хувиараа хөдөлмөр эрхлэн, 2017 оноос одоог хүртэл Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна.
ДОРНОД АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ТЭРГҮҮЛЭГЧИД
2019.07.03
Д/Д |
Тэргүүлэгчдийн овог |
Нэр |
Утасны дугаар |
Имэйл хаяг |
1 |
Чойжоо |
Энхбаяр |
89092221
|
Batbold932@gmail.com |
2 |
Мооной |
Эрхэмбаатар |
99573959 93208901 |
orkhonursgal@gmail.com |
3 |
Дамдинцэрэн |
Гомбоцэдэн |
99578180 93156880 |
d.gombotseden@yahoo.com |
4 |
Дорж
|
Гантулга |
|
Gantulga046@gmail.com |
5 |
Дугар
|
Сүхсайхан |
99061518 |
Sukhee1518@gmail.com
|
6 |
Осгонбаяр
|
Хатанбаатар |
89728182 |
Khatanbaatar539@gmail.com |
7 |
Жагаварал
|
Эрхэмбаатар |
89002282 |
Erkhembaatar891@gmail.com |
ДОРНОД АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЖАГСААЛТ
Д/Д
|
Төлөөлөгчдийн овог |
Нэр |
Утасны дугаар |
Имэйл хаяг |
1
|
Чойжоо |
Энхбаяр |
89092221 |
Batbold932@gmail.com |
2
|
Дамдинцэрэн |
Гомбоцэдэн |
99578180 93156880 |
D.gombotseden@yahoo.com |
3
|
Дугар |
Сүхсайхан |
99061518 |
Sukhee1518@gmail.com |
4
|
Баваасан |
Ганболд |
93156927 |
Ganbold_64@yahoo.com |
5
|
Дорж |
Гантулга |
80322428 |
Gantulga046@gmail.com |
6 |
Мооной |
Эрхэмбаатар |
99573959 93208901 |
orkhonursgal@gmail.com |
7 |
Сүхбаатар |
С.Туяа |
5863086 |
s.tuya0916@j.mail.com |
8 |
Чалхаасүрэн
|
Отгонбаатар |
98710130 |
Otgon9796@gmail.com |
9
|
Баваасан |
Түвшинбаяр |
88586000 |
Bayar9268@gmail.com |
10
|
Хүдэрчулуун |
Өнөрцэцэг |
93216414 93216434 |
Unurtsetseg860@gmail.com |
11
|
Гантөмөр |
Отгонгэрэл |
99584700 |
Otgongerel95@gmail.com |
12
|
Æагаварал |
Эрхэмбаатар |
89002282 |
Erkhembaatar891@gmail.com |
13
|
Осгонбаяр |
Хатанбаатар |
89728182 |
Khatanbaatar539@gmail.com |
14
|
Дашдорж |
Рэнцэнхэнд |
89960488 |
Rentsenkhand04@gmail.com |
ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН
ЗАСАГ ДАРГА Д.БАЗАРГҮРИЙН НАМТАР
1976 онд Дорнод аймгийн Булган суманд төрсөн. Ам бүл 5. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.
1983 онд Булган сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1991 онд төгссөн.
1991-1995 онд Дорнод аймгийн ХАА техникумын Агротехникч, механикч мэргэжлээр
1999-2003 онд ХААИС-ын салбар Техник технологийн сургууль Агрономич мэргэжлээр
2011-2012 онд Улаанбаатар хотын Удирдлагын академийн Нийгмийн удирдлага менежер мэргэжлээр төгссөн.
2003-2006 онд Зүүн хараа трейд ХХК-ны менежер
2006-2008 онд “Азийн бүргэд” ХХК-ны захирал
2008-2012 онд Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2016 оноос Булган сумын Засаг даргаар ажиллаж байна.
1998 онд сумын Залуучуудын холбооны дарга, 2008 оноос сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2016 оноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, ХХАА-ны бодлогын хорооны даргаар ажиллаж байна.
Гавьяа шагнал:
2001 онд Улаанзагалмай хорооны тэргүүний идэвхтэн
2003 онд МЗХ-ны тэргүүний залуу алтан медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн тэмдэг
2012 онд Монгол ардын намын тэргүүний ажилтан
ДОРНОД АЙМАГ БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Д.СҮХСАЙХАНЫ НАМТАР
1984 онд Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багт төрсөн. Ам бүл 5. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.
1992-2000 онд Булган сумын Ерөнхий боловсролын сургууль,
2000-2002 онд Дорнод аймгийн 1-р сургууль
2003-2006 онд Олон улсын эдийн засаг бизнесийн сургуульд банкны нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр сурч төгссөн.
2006-2012 Хаан банкинд харилцагчийн зөвлөх, ахлах теллер, эрхлэгч
2012-2016 онд 1 дүгээр багийн Засаг дарга
2016-оноос одоог хүртэл Засаг даргын орлогчоор ажиллаж байна.
ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.МӨНГӨНЧИМЭГИЙН
НАМТАР
1971 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Ам бүл 5. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг.
1989 онд Дорнод аймгийн 10 жилийн 1-р сургууль, 1989-1991 онд Улаанбаатар хот Багшийн сургууль, 1995-1996 онд Дорнод аймгийн Багшийн коллеж, 2002-2004 онд Монгол Улсын боловсролын Их Сургуулийн харьяа Дорнод аймаг дахь Багшийн коллежийг бакалавр, Монгол хэл уран зохиолын багшаар, 2005-2006 онд Улаанбаатар хот Удирдлагын академийг төрийн удирдлагын менежрээр тус тус төгссөн.
1991-1996 онд Ерөнхий боловсролын сургуульд багш, 1996 оны 6 сараас 1997 оны 01 сар хүртэл тус сургуулийн хичээлийн эрхлэгч, 1997 оны 01 сараас одоог хүртэл Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байна. Нийт төрийн албанд 28 жил ажилласнаас, удирдах албан тушаалд 22 дах жилдээ ажиллаж байна. Тэргүүн зэрэг ахлах түшмэл зэрэг дэвтэй.
Гавьяа шагнал:
Булган сумыг удирдаж байсан үе үеийн Засаг дарга нар
Овог нэр | Ажилласан огноо |
Ваандад Дансран | 1924-1931 |
Цэрэндорж | 1926 |
Намсрай | 1926 |
Гомбонэрэн | 1928 |
Раднаа Дамчаа | 1928-1930 |
Бизьяа Ойдов | 1931 |
Гомбо Чүлтэмбалжир | 1931-1932 |
Дансран Намсрай | 1932-1933 |
Хандуу Шагдар | 1933-1936 |
Сэнгэ Цэвээнсүрэн | 1936-1937 |
Бадрах Алтангэрэл | 1937-1938 |
Базар Намсрай | 1939 |
Гонживын Чойдор | 1939-1940 |
Цэдэн Даржаасамбуу | 1940-1941 |
Ваанчин Мижир | 1941-1942 |
Далантай Юмсүрэн | 1942-1943 |
Дорж Дэндэв | 1943 |
Мятав Балгансүрэн | 1943 |
Тарзав Лхагваа | 1948-1954 |
Ханд Үржиндорж | 1954-1957 |
Норов Гонгор | 1957-1959 |
Цэвэг Дорж | 1959-1960 |
Далхаа Нямсүрэн | 1960.06-1960.08 |
Цэвэг Дорж | 1960.08-1961.10 |
Дугаржав Жүгдэр | 1961-1963 |
Дувдай Алтангэрэл | 1963-1979 |
Шагдарсүрэн Бямбажав | 1979-1982 |
Содном Чойжилсүрэн | 1982-1990 |
Бадамгүр Даваажав | 1990.04-06 |
Хас-Эрдэнэ Чулуунбаатар | 1990-1991 |
Чадраа Энхболд | 1991-1992 |
Чүлтэм Жамьян | 1992-1996 |
Дувдай Алтангэрэл | 1996-2000 |
Дамба Санжаа | 2000 |
Ёндон Сэлэнгэ | 2000-2004 |
Самдан Итгэл | 2004-2006 |
Чулуунбаатар Гантөгс | 2006-2012 |
Самдан Итгэл | 2012-2014 |
Сүхбаатар Туяа | 2014-2016 |
Дорж Базаргүр | 2016-оноос одоог хүртэл |
Баг хоорондын зай.
№ |
Багийн нэр |
Сумын төвөөс алслагдсан байдал |
1 |
Өндөрхошуу баг |
Сумын төв |
2 |
Хулсаншанд |
21 км |
3 |
Баян-Уул |
35 км |
4 |
Чулуут |
16 км |
Засаг даргын Тамгын газар
Төрийн бодлого шийдвэрийг орон нутагт удирдан хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
27 ажилчин албан хаагчидтай. 1975.01.01 өдөр ашиглалтанд орсон угсармал болон бетон суурьтай тоосго блокон ханатай, төмөр бетон хучилттай үйлдвэр үйлчилгээний зориулалттаар ашиглалтанд орсон барилгатай.
Ерөнхий боловсролын сургууль.
Ерөнхий боловсролын сургууль нь 167 хүүхдийн суудал бүхий хүчин чадалтай, одоогоор 9 бүлэгт 133 хүүхэд өдрөөр суралцаж байна. 29 багш ажилчидтай. 1978 онд ашиглалтанд орсон нам даралтын бие даасан дулааны хангамжтай тоосгон байшинтай.
Ерөнхий боловсролын сургууль мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай. 2018 оны улсын төсвийн 125,9 сая төгрөгийн хөрөнгөөр засвар хийгдсэн.
Сурагчийн дотуур байр 1978 онд ашиглалтанд орсон ВАМ -ын модон байшин. 20 ортой, 20 хүүхэд, 3 ажилчинтантай.
2011 онд шинээр спорт заалтай болсон.
Цэцэрлэг.
Булган сумын Цэцэрлэг нь 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан. Тус цэцэрлэг нь 1963 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгатай болсон.
16 багш ажиллагсадтай. Одоогоор 2-5 насны 98 хүүхэд өдрийн 3 бүлэгт суралцаж байна. Гэр цэцэрлэгт 27 хүүхэд хамрагдаж байна.
Эрүүл мэндийн төв.
Эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд чанартай түргэн шуурхай үзүүлэхэд зорилготой ажиллаж байна. Эрүүл мэндийн төв 6 ортой, 1 эмийн сантай, 3 их эмч, 1 эх баригч, 3 бага эмч, 4 сувилагч, 1 лаборант, 9 үйлчилгээний ажилтантай нийт 22 ажилчин албан хаагчидтай. 2018 оны байдлаар 50 хүүхэд төрсөн. 0- 1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл осол гэмтэл 25, халдварт өвчин 20, халдварт бус өвчлөл 338 эзэлж байна. Эмнэлгийн барилга 1986 онд ашиглалтад орсон.
Соёл, спорт
Булган сумын Соёлын төв нь анх 1987 онд 250 хүний суудалтай 2 давхар барилгын суурь тавигдсан ч гүйцэтгэлийн буруугаас болоод баригдалгүй зах зээлд шилжсэн. 2001 онд 600.0 сая төгрөгөөр засварлаж зөвхөн үзэгчид хүлээн авах танхимыг ашиглалтад оруулсан.
Одоогоох 150 хүний суудалтай 8 ажилчинтай. Бие даасан дулаан хангамжтай, тоосгон барилгатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг явагдана.
Сумын хөшөө, дурсгал.
Сумын төвөөс баруун зүгт 30 гаруй км Хэрлэн голын урд хөвөө, Хэрлэн барс хотын туурьнаас зүүн урагш харалдаа Баян – Эрхт толгой буюу өдгөө Туг уул хэмээн нэрийддэг уулын толгойд Халхын То вангийн 1866 онд босгосон Эзэн Чингис хааны дайны догшин хар сүлдийг хадгалан тахилга тайлга үйлддэг байсан гэгддэг “ Тугийн сүм “ –ийн туурь бий. Үүнээс гадна Нүгний хийдийн туурь, Хар эргийн булш тахилгын байгууламж, Холбоо овооны булш, чулуун зэвсэгийн дурсгалт газар, Шанагын хадан хөвийн бичээс, Шинэ чулуун зэвсэгийн үед холбогдох Норовлин уулын булш зэрэг ховор нандин түүх болоод байгалийн дурсгалт газар бий.
Нутгийн сор бүтээгдэхүүн.
2011 онд жижиг дунд үйлдвэрийн зээл авч ажлын гараагаа эхэлсэн” Мяндсан эсгий” төсөл хэрэгжүүлэгчид 2012 онд “Эсгий дулаалга” гэдэг хоршоо байгуулан ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаатай холбогдуулан “Эсгий дулаалга” хоршоог монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны “Монгол Шийп Вүүл” ноосны нэгдлийн гишүүн болсон. 2014 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 50 сая төгрөгийн дэмжлэг авч улмаар жишиг хоршоо болон өргөжин ажиллаж байгаа бөгөөд оны “Хөдөө аж ахуй 2014” үзэсгэлэн худалдаанд оролцож шилдэг хоршоогоор шалгарсан байна.