Чулуунхороот

Газарзүйн байрлал:

Дорнод аймгийн Чулуунхороот сум нь аймгийн төвөөс 257 км алслагдсан Монгол улсын зүүн хойд хэсэгт оршдог тал хээрийн бүс нутаг юм. Баруунаас зүүн тийш сунан тогтсон 653 мянган га нутаг дэвсгэртэй эрс тэс уур амьсгалтай бөгөөд далайн төвшнээс дээш 552 м өргөгдсөн Монгол орны хамгийн нам дор цэгт байршиж байдаг. Хойд талаараа ОХУ, зүүн талаараа БНХАУ, өмнө талаараа Чойбалсан, Гурванзагал, баруун талаараа Дашбалбар сумдтай хил залгаа оршдог. Цаг уурын хувьд зундаа +30-35 хэм хүртэл халж, өвөлдөө -30-35 хэм хүрч хүйтэрдэг байгалийн эрс тэс уур амьсгалтай.

Хүн ам:

2022 оны жилийн эцсийн байдлаар 1952 иргэн 647 өрх бүртгэлтэй байна. Цагаанчулуут баг 749, Дэлгэр баг 696, Галуут баг 507 иргэн тус тус бүртгэлтэй амьдарч байгаа бол үүнээс 100 шилжин ирсэн, шилжиж явсан 132, нас барсан 8, шинээр 38 нялхас мэндэлсэн сайхан мэдээ байна.

Ажил эрхлэлт:

Чулуунхороот сумын хувьд хөдөлмөрийн насны 993 иргэн байгаагаас төрийн албанд  , жижиг дунд үйлдвэрлэлт эрхлэгчид 6, Аж ахуйн нэгж 15,  малчин өрх 168, мал бүхий өрх  байна.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын чиглэлээр:

2022 оны жилийн эцсийн байдлаар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу  5 иргэнд 0.49 га газрыг шинээр өмчлүүлсэн, 11 иргэнд 0.74 га газрыг эзэмшүүлээд байна.

2022 онд Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдааны 01-р тогтоолоор сумын нийт газар нутгийг хамарсан газрын үнэлгээний бүс, суурь үнэлгээ, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон

Газрын кадастрын мэдээллийн систем болох Лэнд менежер программ хангамжийг хэрэглээнд нэвтрүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн системтэй холбон кадастрын зургийн баталгаажилтыг сумандаа хийж үйлчилж байна.

 

Түүхэн товчоо:

Чулуунхороот сум нь 1911 оноос Ар халхын Сэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны хойд хязгаар байж байгаад Манж дайчин улсын зах таван харуулыг Монголчууд сахин байхын цагт Монгол, Орос, Манж гүрний чөлөөт худалдааны боомт маягаар үндэс суурь тавигдсан түүхтэй. Богд хаант Монгол улсын үед Баргын Манлайбаатар вангийн отог хошуунд Богд эзэн хаанаас зарлигаар эзэмшүүлж 1925 онд хувьсгалт Монгол улсын Амгалан хан уулын хошуу нутаг, хожим нь зүүн дөрвөн аймгийн мал тууварлан тушаах боомт газар, Монгол улсын зүүн хойд хилийн албан ёсны хаалга дамжлага бааз байж байгаад 1952 оноос БНМАУ-ын зүүн нутгуудын газрын хэвлийн баялагийг ашиглахтай холбогдсон эдийн засгийн бодлогын дагуу Дашбалбар сумын Чулуунхороот гэдэг газар Зөвлөлт Монголын хувь нийлүүлсэн гянт болд олдворлох ашиглах зориулалт бүхий Чулуунхороотын уурхай байгуулагдсан юм.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 4-р сарын 27-ны өдрийн /Сангийн аж ахуйнуудыг шинээр байгуулах тухай/ 197-р тогтоолоор "...Чойбалсан аймгийн Дашбалбар сумын нутагт мал үржүүлэх ажил голлон эрхэлсэн Чулуунхороот гэдэг нэртэй сангийн аж  ахуйг 1956 онд байгуулсугай" гэж зааснаар Дашбалбар сумын 4-р багийн Чулуунхороотын уурхайг татан буугдахад байшин барилгыг түшиглүүлэн  Дашбалбар сумын нутаг Чулуунхороот гэдэг газар мал үржүүлэх ажил эрхэлсэн Чулуунхороот сангийн аж ахуй гэдэг нэртэйгээр 1956 онд байгуулагдаж САА-н даргаар Бат-Очирын Нядаа томилогдож, хүн эмнэлгийн салбарын их эмчээр Элчинбуугийн Энхээ, мал эмнэлгийн салбарын их эмчээр Уртнасангийн Лигаа, бага сургууль байгуулагдаж захиралаар нь Ёндонгийн Дорж, САА-н агротехникчээр Цэрэндоржийн Жигмид, зоотехникчээр Өлзийн Содном нар ажиллаж эхэлсэн байна.

1959 оны 11-р сарын 15нд засаг захиргааны зохион байгуулалтаар сумыг шинээр байгуулж Чулуунхороот гэж нэрлэж, САА-г Эрээнцав гэж нэрлэж байхаар тогтсон байна. Шинээр байгуулагдсан сумын даргаар Бадамцэрэнгийн Аюур, нарийн бичгийн даргаар Базарсадын Цэрэнпүрэв нар сонгогдон ажиллажээ.САА- н үйлдвэрлэлийн хүрээг өргөжүүлж  үр тариа, мал аж  ахуйг хослуулан эрхлүүлэх зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 2-р сарын 15-ны өдрийн 61-р тогтоолоор сумын төвийг нутгийн дундаж газар болох Эрээнцав нутагт нүүлгэжээ. 1970аад онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр сум, САА-н төвийг орчин үеийн барилгаар тохижуулсан юм. 1969-1970аад онуудад газар тариалан эрчимтэй хөгжүүлж, хонийг Байгалийн чанад дахь үүлдрийн хуцаар эрлийзжүүлсэн. Мөн 1980 -аад оноос улсын фондын өвс хаддаг хэд хэдэн механикжсан салаа ажиллаж улсад олон мянган тонн өвс тушаадаг байв.

Чулуунхороот сумаас төрөн гарсан алдартангууд

Р. Чойжинням /АИХ-ын депутат/

Д.Нямсүрэн /Дорнын Их Яруу найрагч/

Д.Зоригт /Улсын хошой аварга хадланч/

Д.Намсрайжамц /Монгол улсын гавьяат механикжуулагч ,хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, улсын хошой аварга хадланч/

 

Лхагвасүрэн /МУСТ-н ажилтан улсын тэргүүний уран сайханч ард түмний гавьяат

Ц.Доржготов Д.Энхцогт /Улсын аварга малчин/

Ц.Дарийм /АБТА, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт/

С.Баттөмөр /Монгол улсын Тэргүүний тариаланч ,Дорнод аймгийн тэргүүний ажилтан,ХАА-н тэргүүний ажилтан, Атрын 50 жилийн ой медаль,Хөдөлмөрийн хүндэт медальт/

Ц.Дугарсүрэн /Хөнгөн атлетикийн спортын хэмжээний мастер/

Ч.Баярсайхан / боkсын спортын мастер , залуучуудын улсын аварга, насанд хүрэгчдийн улсын аваргын хошой хүрэл медальт/

Ц.Түмэнбаяр/ Диф шатрын спортын Ази тивийн аварга, Монголын шатрын 1-р зэрэгтэй , Урамтай шатар' холбооны мастер /

С.Батжаргал /Мутайн олон улсын хэмжээний мастер/

Б. Өлзиймаа/ Жудо бөхийн спортын дэд мастер/

Б.Бэлгүтэй /гар бөмбөгийн спортын мастер/

ИТХ-ын дарга П.Гантулгын намтар танилцуулга


Пүрэв овогтой Гантулга нь 1977 оны 4н сарын 22нд Чулуунхороот суманд Пүрэвийн 8 дахь хүү болж мэндэлсэн. Ам бүл 3, Эхнэр охины хамт амьдардаг. Яс үндэс халх. 1994 онд Чулуунхороот сумын ЕБС-д Бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1995 оноос хувиараа бизнес эрхэлж байгаад 1999-2001 он хүртэл “Чой Энд Жи” ХХК-д дэд захирал, 2006-2008 онд Улаан туг ХХК-д Орон нутаг хариуцсан менежир, 2010 онд Чулуунхороот сумын ЗДТГазарт жолооч, 2012 онд сумын Чулуунхороот сумын Хүн эмнэлэгт жолооч, 2012-2016 онуудад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр, 2013-2016 он хүртэл “Шавардай Баян хан” ХХК-н захиралаар ажиллаж байгаад 2016 оноос хойш Чулуунхороот сумын Засаг даргын орлогч мөн 2009 онд “Үүлэн бор” ММУСХ –ны тэргүүнээр сонгогдон 2020 оноос Чулуунхороот сумын ИТХ-ын даргаар одоог хүртэл ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа 2006 онд Тэргүүний залуу алтан медиалиар, 2013 онд “Аймгийн Засаг даргын жуух”, 2015 онд Аймгийн Тэргүүний ажилтан медалиар, 2017 онд Уяачдын алдар цол тэмдэгээр, 2017 онд ММСУХолбооны 20 жилийн ойн тэмдэгээр тус тус шагнагдаж байсан бөгөөд Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2012, 2016, 2020 онуудад 3н удаа сонгогдон орон нутгийнхаа иргэдийн төлөөлөл болон орон нутгийн хөгжлийн бодлого шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд гар бие оролцон ажиллаж байна.



Засаг дарга З.Гэрэлт-Одын намтар танилцуулга


Зоригт овогтой Гэрэлт-Од нь 1979 онд Дорнод аймгийн Чулуунхороот суманд Зоригтын ууган хүү болон мэндэлсэн. Ам бүл 4. Эхнэр охины хамт амьдардаг. Яс үндэс халх. Чулуунхороот сумын ЕБС-ийг 1989 онд төгссөн. 2013 онд “Эко-Ази” дээд сургуулийн Менежментийн мэргэжилээр суралцаж төгссөн. 1990-1992 онд хугацаат цэргийн албыг Дорнод аймагт хааж улмаар 1993-1996онд Чулуунхороот сумын ЕБСургуульд Биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 1998-2008  онд хувиараа бизнес эрхэлж байсан. 2008 оноос хойш Чулуунхороот сумын Засаг даргаар нийт 4 удаа сонгогдон Сумынхаа иргэдийн итгэлийг хүлээн одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Аймгийн ИТХ-ын сумаа төлөөлсөн төлөөлөгч, тэргүүлэгчээр 2016, 2020 онуудад сонгогдон сум орон нутгийнхаа иргэдийн төлөөлөл болон орон нутгийн хөгжлийн бодлого шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд гар бие оролцон ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа 2011 онд Хөдөлмөрийн хүндэт медиалиар, 2017 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан.


Засаг даргын орлогч Б.Марс-Эрдэнийн намтар танилцуулга


Батхүрэл овогтой Марс-Эрдэнэ нь 1993 оны 5н сарын 24нд Чулуунхороот суманд Батхүрэлийн том хүү болж мэндэлсэн. Ам бүл 5, Эхнэр 2 охин, 1хүүгийн хамт амьдардаг. Яс үндэс халх. 2001 онд Чулуунхороот сумын ЕБС-д элсэн суралцаж 2011 Бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2011 онд Дарханы ХААИСургуулийн Инженер механик ангид элсэж 2015 онд баклаварын боловсрол эзэмшсэн. 2017 онд Чулуунхороот сумын ЗДТГазарт Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, 2018 онд Байгаль орчны хяналтын улсын байцаагч, 2020 оноос Засаг даргын орлогчоор орон нутгийн хөгжлийн бодлого шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд гар бие оролцон ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа 2022 онд Аймгийн Засаг даргын жуух, Ардчилсан залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медалиар тус тус шагнагдаж байсан.



Үе үеийн засаг дарга нар

Овог нэрс

Он цагийн дараалал

1

Раднаажавын Чойжинням

1990он хүртэл

2

Чогсомын Батбаяр

1992-1994

3

Ренчиний Лхүндэв

1994-1996

4

Бадамсүрэнгийн Батбаяр

1996-2000

5

Цэдэнжавын Борхүү

2000-2004

6

Хаянхярваа Бат-Эрдэнэ

2004-2006

7

Сээвэн Батсайхан

2006-2008

8

Зоригтын Гэрэлт-Од

2008- одоог хүртэл

Үзэсгэлэнт байгаль, ан амьтан:

Монгол Дагуурын ДЦГ-ыг Монгол орны зүүн хойд хэсэг Дорнод аймгийн Баруун Тарь нуур болон Ямаахай, Улз голын зарим ус намгархаг газар нутаг, Хөх уул, дэлхийд ховордсон амьтан, ургамлыг хамгаалалтад авч дагуурын хээр тал нутгийн унаган байдлыг хадгалан үлдээх зорилготойгоор байгуулсан байна. Монгол Дагуурын дархан цаазат газар нь Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-аас тодорхойлсон зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 экобүс нутагт багтдаг бөгөөд амьдрах орчны олон янз байдалтай уялдаад амьтны аймгийн төрөл зүйлээр асар баялаг. Монгол Дагуурын ДЦГ –т 31 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэнээс элбэг 3 зүйл, ердийн буюу хэвийн үзэгддэг 13 зүйл, хoвoрдуу 12 зүйл, ховор буюу хааяа үзэгддэг 3 зүйл байна. Жигүүртний хувьд 256 зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд оршин амьдрах хэлбэрийн хувьд 34 зүйл нь суурин, 221 зүйл нь нүүдлийн шувууд бөгөөд 135 зүйл нь өндөглөн зусдаг, 78 зүйл нь дайрч өнгөрдөг, 18 зүйл нь тохиолдлоор хааяа орж ирдэг, 6 зүйл нь өвөл ирж өвөлждөг, 19 зүйл нь тухайн нутагт өндөглөдөг эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Мoнгoл Дaгуурын ДЦГ-ын Тарь (давстай), Дөрөө нуур, Улз голд 1 бaг, 2 oвoг, 5 төрөлд xaмaaрax 7 зүйл зaгaс тэмдэглэгдээд бaйнa. Эдгээрээс бoр xэлтэг (Carassius auratus gibelia Bloch.), булуу цaгaaн (Cyprinus carpio haematopterus Temm.) aгнуурын ач xoлбoгдoлтoйд тooцoгддoг бaйнa.

Чулуунхороот сумын түүх соёлын үл хөдлөх 8 дурсгалт газруудтай Үүнд: үхэртийн булш, хайлангийн булш, шинэ булгийн дурсгал, эрдэнэ толгойн булш, чулуут өндөрийн булш, монгол цагаан нуурын хийдийн туурь, галуутын булш, Орос-Монгол- Хятад 3 улсын багана оршдог бөгөөд аялал жуулчлал хөгжихөд нэн тохиромжтой газар юм.

  • Хаяг:

  • Утасны дугаар:

  • Имэйл хаяг:

  • Вэбсайт:

  • Факс: