Хэрлэн сумын 15 байршилд хонины шинэ мах 10500 төгрөгөөр худалдаалж байна

3 жил
Хэрлэн сумын 15 байршилд хонины шинэ мах 10500 төгрөгөөр худалдаалж байна
Өнөөдөр /2021.05.04/ аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн Улаанбаатар хотруу махаа тээвэрлэлгүй Чойбалсан хотын хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй 5 аж ахуйн нэгжээс бэлтгэсэн мах, хэрэглэгчдийн гарт хэрхэн хүрч, худалдаалагдаж байгаатай газар дээр нь очиж танилцан, үүсэж буй хүндрэл, асуудлыг сонслоо.
Чойбалсан хотын 11 багийн 15 байршилд буюу гэр хороолол, орон сууцны дэлгүүрүүдээр хонины шинэ мах 10500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.
Иргэдэд шинэ махыг хямд үнээр нийлүүлэх энэхүү ажилд хүнсний дэлгүүрүүд ашиг нэмэхгүйгээр, үйлдвэрээс гарсан үнээр худалдаалж, цар тахлын үед иргэддээ дэмжлэг үзүүлж байгаад аймгийн Засаг даргын зүгээс талархал илэрхийллээ.
Та бүхэн шинэ мах авах гэж зах оролгүйгээр гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс зах зээлийн үнээс 1000-2000 төгрөгөөр бага ханшаар худалдан авах боломж ийнхүү нээгдлээ. Цаашид ч үнэ буурах, махны төрөл нэмэгдэх боломжтойг нийлүүлэгч байгууллагуудын зүгээс хэлж байна.