М. Бадамсүрэн: Ирэх онд хөрөнгө оруулалтыг иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглүүлнэ

3 жил
М. Бадамсүрэн: Ирэх онд хөрөнгө оруулалтыг иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглүүлнэ
АЙМГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
 
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсонтой холбоотойгоор орон нутгийн төсвийн төсөл өмнөх жилүүдтэй харьцуулахад бүтцийн хувьд нилээд өөрчлөлт орж өргөн баригдаж байгаа юм.
 
Тухайлбал орлогын хувьд:
- Аймаг, сумдын төсвийн орлогын бүтэц өөрчлөгдөж нийт дүнгээр өмнөх оноос 18.6 тэрбум төгрөгөөр буюу 84 хувиар нэмэгдэж байна.
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрөх орлогын хувь хэмжээг нэмэгдүүлж, орон нутагт хуваарилах хувь хэмжээг өсгөснөөс аймгийн ОНХС-д нэгдсэн сангаас төвлөрөх орлого урд оноос 7.5 тэрбум төгрөгөөр буюу 85 хувиар нэмэгдлээ.
 
-Орлогын өсөлтөөр хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 7 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь урд оноос 4 дахин өссөн.
Ийнхүү хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн нэмэгдлийг:
 
- Сумдад нэн шаардлагатай мэргэжлээр ажиллаж буй төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах,
- ЦДАШ-уудыг өргөтгөх,
- Нийтийн ундны цэвэр усыг цэвэршүүлэх төхөөрөмжийг сайжруулах
- Замын засвар арчлалт, замын байгууламжийг нэмэгдүүлэх,
- Дэд бүтцийн ажлууд, шугам сүлжээг шинэчлэх
- Гэр хорооллын гэрэлтүүлэг,
- Камержуулалт,
- Тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбай
- Авто зогсоолыг нэмэгдүүлэх
- Үерээс хамгаалах далан байгуулах,
- Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Хог хаягдлыг ангилах ялгах цех байгуулах,
- Сууц өмчлөгчдийн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх, сайжруулах чиглэлүүдэд түлхүү чиглэгдэн зарцуулахаар төлөвлөлөө.
 
Мөн Орон нутгийн өмчит газруудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх зардлыг төсөвт тусгалаа.
Ахмад настны тухай хуульд заасны дагуу орон нутгийн төсөвт байгууллагуудад цалингийн зардлын 1 хувиар ахмадын сан байгуулах эх үүсвэрийг төлөвлөлөө.
Мөн төрөөс санхүүжүүлдэг төрийн байгууллагуудын үйлчилгээ, харуул хамгаалалт зэрэг зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шинэчлэлийг эхлүүлнэ.