М.БАДАМСҮРЭН: Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтарч ажиллана

3 жил
М.БАДАМСҮРЭН: Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтарч ажиллана

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн барилга, автозамын салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдийг хүлээн авч уулзаж байна.

Уулзалтаар ирэх 2022 онд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг энэ оны 12 дугаар сард зарласантай холбогдуулан худалдан авах ажиллагаандаа идэвхитэй оролцохыг аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөлөө.

 Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж 2022 оны нэгдүгээр улиралд багтаан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Учир нь бүтээн байгуулалтын ажил ид өрнөх дулааны улиралд ажлыг гүйцэтгүүлэх, хур борооны улирал эхлэхээс өмнө бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхээр зорьж байгаа тухай аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд орон нутагтаа барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Аж ахуйн нэгж, иргэдийн барилгын материалын үйлдвэрлэл эрхлэхэд дараахь 2 арга хэмжээг бодлогоор дэмжиж ажиллах болно гэв.

  1. Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд батлагдсан Үйлдвэрлэлийн бүс болох Хэрлэн сумын 5 дугаар багт үйлдвэрлэл эрхлэх газар олгоход дэмжлэг үзүүлнэ.
  2. Хөнгөлөлттэй зээлд хамрагдах, санхүүжилт босгоход дэмжиж ажиллана.

Мөн Ковид-19 цар тахлын улмаас Замын-Үүд хилийн боомтоор барилгын материалын татан авах ажил хүндрэлтэй байгаа тул Хавирга болон Баянхошуу боомтоор барилгын материалыг татан авахад аймаг орон нутаг, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж Засгийн газрын дэмжлэгийг авч ажиллана.

Цаашид тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэхэд төр хувийн хэвшил бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

May be an image of 15 people and people standing