ОХУ-ын Дорнод хязгаарын цэргийн хамтлагийн тоглолт халуун алга ташилтан дунд болж өнгөрлөө

5 жил
ОХУ-ын Дорнод хязгаарын цэргийн хамтлагийн тоглолт халуун алга ташилтан дунд болж өнгөрлөө

Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй “Сэлэнгэ-2019” хээрийн сургуулилтад оролцох ОХУ-ын Дорнод хязгаарын цэргийн хамтлагийн тоглолт аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрт өнөөдөр боллоо.
Тоглолтын үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нусулев Михайл Яковлевичийн санаачилгаар байгуулагдсан тус хамтлагийн хамт олонд нийт Дорнодчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлэн дурсгалын зүйл гардуулан өглөө.