Евразийн эдийн засгийн холбооны хууль тогтоомж болон ОХУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан тус хотын гаалийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг хэрэглэх тухай мэдээллийг иргэд та бүхэнд хүргэж байна.
Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тухай хуульд гадаадын иргэнээс хувийн хэрэгцээнд зориулан тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт нэг жилээс илүүгүй түр хугацаагаар хэрэглэх эрхтэй гэж заасан байдаг. Хэрэв гишүүн улсруу байнга оршин суух зорилготойгоор нүүх, дүрвэгсдийн статус авах, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу оршин суух иргэн болох гадаадын иргэдийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд зориулан түр хугацаагаар хэрэглэх эрхтэй бөгөөд гишүүн болон гишүүн бус улс оронд нэг жилээс хэтрэхгүй хугацаанд гаалийн мэдүүлэг авч хуульд заасны дагуу хэрэглэж болно.
Иргэн та гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй болон гаалийн мэдүүлэггүй жишээлбэл, түр хугацаагаар тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд зориулан шилжүүлсэн тохиолдолд өөр гадаадын иргэний нэр дээр байсан ч мэдүүлэг гаргагч нь хуульд заасан шаардлагыг биелүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүйгээс гадна эдгээр тээврийн хэрэгслийг түр хугацаагаар түдгэлзүүлэх буюу сунгадаггүй байна. Хэрэв зөрчил гаргавал гаалийн төлбөрийг гаалийн байгууллагад бус тухайн нутаг дэвсгэрт зөрчил илэрсэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орны гаалийн байгууллагад төлөх ёстой ажээ.
Мөн та ОХУ-ын Холбооны гаалийн албаны www.cutoms.ru сайтаас хувь хүн /гадаадын иргэн/ хувийн хэрэгцээнд зориулан Евразийн эдийн засгийн холбооны гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгслийг тээвэрлэх журамтай танилцаж болохоос гадна Читийн гаалийн хэлтэст дараах хаягаар хандаж болно: Чита хот, Чкаловагийн гудамж, 129. Харин зөвлөгөө мэдээлэл, цаг авахдаа төрийн үйлчилгээ үзүүлэх 8(3022) 35-67-99 (авто мэдээлэгч) утсаар холбогдох боломжтой.