Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

1 жил
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр /2023.06.12/ шуурхай хуралдаанаар “Татварын орлого бүрдүүлэлт” , “Санхүүгийн хяналт, дотоод аудит”-ын талаар аймгийн “Татварын хэлтэс болон Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас тус тус мэдээлэл танилцуулав.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв.
 
1. “Татварын орлого бүрдүүлэлт” ажлын хүрээнд Татварын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж бүх сумдаар явж ажиллах, Татварын орлого бүрдүүлэлтийн талаар мэдээллийг олон нийтэд хүргэх Мөн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд, Аж ахуйн нэгж байгууллагуудаар хуваарь гарган ажиллаж мэдээлэл хүргэхийг Татварын хэлтэст,
 
2. Хэрлэн сумын Засаг даргын 2022 оны А/382, 2023 оны А/184 дүгээр захирамж болох Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон ААН байгууллагууд улиас модны титэм тайралт хийх, Чойбалсан хотын А бүс, нийтийн эзэмшлийн гудамж талбайд мал оруулахгүй байх захирамжийн хэрэгжилтийг хангаж ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг Хэрлэн сумын Засаг даргад,
 
3. Тусгаар тогтнолын талбай болон Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засварын тооцоог гаргаж танилцуулахыг Чойбалсан хөгжил ОНӨҮГ-т тус тус даалгав.
1 хүн нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад