Хөлөнбуйр сумын нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчдэд "Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуух нийтийн хоолны газрын ерөнхий төлөвлөгөө"-г танилцууллаа.
Олны нэрлэж заншсанаар 123-ын хоолны газар орчмыг энэхүү төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд эхний ээлжинд боловсон ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа юм.
Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуух нийтийн хоолны газрыг 100 гаруй автомашины зогсоол, боловсон ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж бүхий жишиг байдлаар тохижуулахаар төлөвлөснийг иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ.