АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАДАМСҮРЭН ХӨЛӨНБУЙР СУМАНД АЖИЛЛАЛАА

5 жил
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАДАМСҮРЭН ХӨЛӨНБУЙР СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, иргэдээс гарсан санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Улсын тэргүүний Хөлөнбуйр суманд өнөөдөр ажиллалаа.

Албан ажлын хүрээнд тус сумын төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ирэх оны төсөвт тусгуулах ажлын саналыг хүлээн авч, төрийн байгууллагуудад нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн энэ үеэр сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн, агентлаг, хэлтсийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч, аймгийн Засаг даргын зүгээс асуудлуудыг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн Хөлөнбуйр сумын нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчдэд "Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуух нийтийн хоолны газрын ерөнхий төлөвлөгөө"-г танилцуулав.

Дашрамд дурьдахад бидний нэрлэж заншсанаар 123-ын нийтийн хоолны газар орчмыг энэхүү төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд эхний ээлжинд боловсон ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон төдийгүй авто машины ангилал бүхий зогсоол ногоон байгууламжтайгаар тохижуулахаар зорьж ажиллаж байгаа нь иргэд, хөдөлмөрчдийн талархалыг хүлээгээд байна.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.